card
2025 Намар

Токио олон улсын их сургууль

1965 онд байгуулагдсан Токио олон улсын их сургууль нь Токио хотын Икэбүкүро, мөн Сайтама мужийн Кавагоэ хотод байрлах хоёр оюутны кампустай. Тус сургуульд одоогоор 75 орны 1700 гаруй оюутан суралцаж байна. 
2023 оны 9-р сард ашиглалтад орсон шинэ Икэбүкүро кампус нь дэвшилтэт технологиор тоноглогдсон бөгөөд оюутнуудад хичээллэх, амрах, чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчинг бүрдүүлсэн.


Токио олон улсын их сургуулийн E-Track хөтөлбөр нь дараах 3 мэргэжлээр элсэлт авдаг бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг. Нийт оюутнуудын 70 гаруй хувийг гадаад оюутнууд эзэлдэг ба олон улсын оюутнуудын хүрээлэл дунд, дэлхийн жишигт нийцсэн багш нарын удирдлага дор суралцах боломжтой гэдгээрээ онцлогтой. 
※ “Дижитал бизнес ба инноваци” нь хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийг бизнест хэрхэн ашиглах
※ “Бизнес ба эдийн засаг” нь сургуулиа төгсөөд бизнесийн ертөнцөд хэрэг болох ур чадварт суралцах
※ “Олон улсын харилцаа” нь сүүлийн жилүүдэд тулгамдаж буй асуудал болох дэлхийн улс хоорондын мөргөлдөөний үндсэн шалтгааныг олох, хэрхэн байр сууриа илэрхийлэх зэрэг олон улсын тавцанд идэвхтэй байх ур чадварыг эзэмшдэг.


Их сургууль / Байгууллагын харьяалал
  • Улсын
  • Хувийн
  • Бусад
Байршил Икэбүкүро, Токио хот
Кавагоэ, Сайтама муж
Элсэлтийн хугацаа
  • 4 сар
  • 10 сар 
  • Аль алинд нь
  • Бусад 
Бакалавр
  • Байгаа
  • Байхгүй
Магистр
  • Байгаа
  • Байхгүй
Доктор
  • Байгаа
  • Байхгүй
Дотуур байр
  • Байгаа
  • Байхгүй
Байрны төлбөр (30,000~60,000) иен (1 сар)
Сургалтын төлбөр (1 хичээлийн жилийн дундаж дүн)  Ойролцоогоор 1,670,000 иен (1 жил)
Сургалтын төлбөрөөс чөлөөлөх боломж
  • Байгаа
  • Байхгүй
Тэтгэлэгийн тогтолцоо (амьдрах зардлыг оруулсан эсэх)
  • Байгаа
  • Байхгүй
Элсэхэд шаардагдах хэлний түвшин

Англи хэл: Бакалавр: IELTS 5.5 Магистр, Доктор: IELTS 6.0

Япон хэл: Шаардлагагүй

Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний сургалттай эсэх
  • Байгаа
  • Байхгүй

Мөн тус сургуульд гадаад оюутнуудыг дэмжих төв байдаг бөгөөд япон хэл мэдэхгүй гадаад оюутанд тулгарсан асуудалд тусламж дэмжлэг үзүүлдэг. (онгоцны буудлаас тосож авах, эмнэлэгт үзүүлэх үед хэлмэрчлэх, виз сунгахад дэмжлэг үзүүлэх, банкны данс нээхэд туслах гэх мэт

Икэбүкүро Кампус

Кавагоэ Кампус

Карьер хөгжлийн төв

E-Track хөтөлбөр

E-Track Бизнесийн эдийн засаг

Дотуур байр