Тэтгэлэгт хөтөлбөр
Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр
Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр (1-р хэсэг)
Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр (2-р хэсэг)
Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн болзол, шалгуур
Иргэншил: |
Монгол Улсын иргэн байх |
Нас: |
1999 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болон түүнээс хойш төрсөн байх |
Боловсрол: |
Өргөдөл гаргагч нь доорх аль нэг нөхцөлийг хангасан байна. 1. МУ дахь ЕБС-ийн 12-р ангийн сурагч байх |
Сурлагын дүн: |
1. 12-р ангийн сурагч Сүүлийн 3 жилийн сурлагын голч онооны дундаж нь GPA 3.5, түүнээс дээш байна. |
Эрүүл мэндийн байдал: |
Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх |
Японд очих хугацаа: |
1. 4-р сарын элсэлтийн оюутан: 2024.04.01-2024.04.07 өдрүүдэд Япон руу явах боломжтой байх |
Бусад: |
1. Японд очих үед цэргийн албан хаагч эсвэл цэргийн байгууллагад ажилладаггүй байх 2. Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр өмнө нь суралцаж байсан бол суралцсанаас хойш хамгийн багадаа 3 жил, түүнээс дээш хугацаанд судалгааны ажил хийсэн эсвэл ажилласан байх (Өмнө нь ЯПОН ХЭЛ, ЯПОН СОЁЛЫН СУДЛААЧ ОЮУТАН-ы хөтөлбөрөөр суралцсан оюутан СУДЛААЧ ОЮУТАН-аар бүртгүүлэх бол дээрх болзол хамаарахгүй) 3. Гадаад оюутны статусаар Японы аль нэг их, дээд сургуулийн харьяалалгүй байх, эсвэл суралцах эсэх нь шийдэгдээгүй байх 4. Тэтгэлэг авах эрхтэй болсноос хойш бусад газраас оюутны тэтгэлэг аваагүй, эсвэл авахаар төлөвлөгөөгүй байх |
Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
Хөтөлбөрүүд |
Их сургуулийн үндсэн оюутан (Application guide) |
Технологийн коллежийн |
Мэргэжлийн сургуулийн оюутан |
Суралцлах сургууль |
Их сургууль |
Технологийн коллеж |
Мэргэжлийн сургууль |
Товч танилцуулга |
Их сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцсэнээр Японы их сургуульд 4 |
Японы БШУЯ-ны заасан технологийн коллежийн 3-р курсээс шилжин суралцаж, техникийн мэргэжлийн ур чадвар эзэмшинэ. |
Японы БШУЯ-ны заасан мэргэжлийн сургуульд элсэн орж, практик болон мэргэжлийн ур чадвар эзэмшинэ. |
Төгссөний дараа авах боловсролын зэрэг |
Бакалавр |
Технологийн коллежийн тусгай зэрэг |
- |
Хугацаа | ★Бэлтгэл анги 1 жил Үндсэн анги 4 жил | ★Бэлтгэл анги 1 жил Технологийн коллеж 3 жил | ★Бэлтгэл анги 1 жил Мэргэжлийн сургууль 2 жил |
Шалгалтын төрөл | 【Нийгмийн ухаан】 Япон хэл Англи хэл Математик 【Байгалийн ухаан А】 Япон хэл Англи хэл Математик Хими Физик 【Байгалийн ухаан B, C】 Япон хэл Англи хэл Математик Хими Биологи |
【D】 Япон хэл Англи хэл Математик Хими 【A, B, C, E, F, G】 Япон хэл Англи хэл Математик Физик 【H】 Япон хэл Англи хэл Математик Хими эсвэл Физик |
Япон хэл Англи хэл Математик |
Тэтгэлэг |
Тэтгэлгийн хэмжээ: Сар бүр 117,000 иен |
★Бэлтгэл анги:
Оюутнууд эхний 1 жил Японы БШУЯ-наас (Монбүшо) хуваарилсан бэлтгэл сургалтын байгууллагад их сургуульдаа элсэн суралцахад шаардлагатай япон хэлний эрчимт сургалт болон бусад бэлтгэл сургалтад хамрагдана. Их сургуулийн үндсэн оюутны хувьд бэлтгэл ангиа дүүргэн, Японы БШУЯ-наас хуваарилсан их сургуулийн шалгалтыг өгч, тэнцсэний дараа тухайн сургуульдаа элсэн орно. Оюутны шалгалт өгөх их сургуулиудыг ЭСЯ-наас авсан нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн, бэлтгэл ангийн дүн, суралцах мэргэжил, их сургуулийн хүлээн авах хүчин чадал зэргийг харгалзан Японы БШУЯ-наас бэлтгэл сургалтын байгууллага, их сургуультай зөвлөлдсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.