Их сургуулийн танилцуулга
Их сургуулиуд
Шинэ
Сургуулийн байрандаа нийгмийн ухаан, боловсролын ухаан, шинжлэх ухаан технологийн анги, хөдөө аж ахуйн ангиудыг нэг доор цогцлоосон улсын их сургууль билээ. Ойролцоогоор 23 орны 200 гаруй гадаад оюутнууд суралцдаг. Олон өөр салбарт суралцдаг эдгээр оюутнууд маань олон улсын соёлын арга хэмжээнд хамтдаа нэгдэж, бие биедээ харилцан соёлоо сурталчилж, ертөнцийг харах өнцгөө улам тэлэн ирээдүйн удирдагч болох замналаа бэхжүүлцгээж байна. Багш оюутнуудын харилцаа маш ойр бөгөөд "Их сургууль бүхэлдээ нэг гэр бүл юм шүү" гэсэн уур амьсгалыг танд мэдрүүлнэ. Сэтгэл амар, аюулгүй орчинд та бүхэн оюутан насаа үдэх болно. Мөн манай их сургууль нь Мориока хотын төвд байрладаг бөгөөд хурдан галт тэрэгний буудалтай маш ойрхон. Өөрөөр хэлбэл бусад хот руу зорчих зам харилцаа маш сайн хөгжсөн гэсэн үг.
(Токио хот руу хурдан галт тэргээр 2 цаг явж очно)
Шинэ
Located in northern Osaka, Osaka University has three campuses in the cities of Suita, Toyonaka, and Minoh. Each are just outside the center of Osaka city, and offer easy access to Osaka (Itami) Airport and the bullet train at Shin- Osaka Station. With its 11 schools, 16 graduate schools, 25 research institutes, centers, and facilities, four libraries, and two university hospitals, you can be sure that as a comprehensive research university it has anything and everything you ever wanted to study, including breakthroughs in cutting-edge research and technology you may have ever even dreamt about! Researcher and students from all over the world are welcome, and Osaka University has its doors open wide for you!
Шинэ
"Founded in 1911, Kyushu University is a leading institute of higher education in Fukuoka, which has approximately 19,000 students including more than 2,300 international students from over 90 countries. We offers 78 international degree programs (5 undergraduate, 73 graduate in a variety of the field), all of which are taught in English."
Шинэ
"Киотогийн их сургууль нь эртний өв уламжлал, орчин үеийн шинэчлэлийг хамтад нь цогцлоосон Киото хотод байрладаг билээ. Ази тивийн сургууль дундаас хамгийн их Нобелийн шагналтнуудыг төрүүлсэн, мөн 2019 онд Япон улсын их сургуулийн зэрэглэл тогтооход нийт оноогоор тэргүүлж
1-р байранд бичигдсэн байдаг. Киотогийн их сургуулиас гаргасан Kyoto iUP хөтөлбөр нь гадаад оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Элсэн орсоны дараагаар 6 сар бэлтгэл хичээл үзээд 4 жил бакалаврын ангид суралцах хуваарьтай. Элсэн орох үед япон хэлний мэдлэг шаардахгүй бөгөөд япон хэлний эрчимжүүлсэн сургалтанд хамрагдаж, бусад нэмэлт хичээл үзэхийн хажуугаар эрдэм шинжилгээний судалгаа хийх боломжтой. Манай сургуульд Монгол улсаас гадна дэлхийн өнцөг бүрээс гадаад оюутнууд ирж суралцаж байна."
Шинэ
Та Күмамото мужид асаргаа сувилгааны мэргэжлийн үнэмлэх аваад үндсэн ажилтнаар ажилламаар байна уу. Суралцахад тань хангалттай тэтгэлэгтэй ба сургуулийн төлбөр болон амьдрах зардалаар хангана. Сувилгааны газарт цагийн ажил хийх боломжтой. Мэргэжлийнхээ үнэмлэхийг авсаныхаа дараагаар "Асаргаа"-ны виз болгоод гэр бүлийн хамт урт хугацаагаар Японд амьдрах боломжтой. Күмамото муж нь байгаль болон хот суурин хосолсон амьдрахад таатай бүс нутаг билээ.
Шинэ
Күмамото их сургууль нь 7 факультет, 6 аспирантурын сургуультай бөгөөд 23 боловсролын судалгааны хэлтэстэй улсын их сургууль билээ. Анх 1887 онд дунд ахлах бүлэгтэй 5-р сургууль гэж байгуулагдаад 1949 онд улсын их сургууль болсон байдаг. Одоогийн байдлаар манай сургууль нь 8000 бакалаврын оюутан, 2000 аспирантур, 2600 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өндөр түвшиний эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэдэг цогц их сургууль маань гадаадаас олон оюутнуудыг элсүүлж бүс нутаг болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Шинэ
"Кэйо их сургууль нь Японы урт удаан түүхтэй эртний хувийн их сургууль билээ. Их сургуулийн байр нь чадварлаг боловсон хүчнээр бүрдсэн, нөөц баялаг дүүрэн их хот Токио болон түүний ойр орчмын бүсд байрладаг. Тус сургууль нь үүсгэн байгуулагч Фүкүзава Юкичи-ийн ""Бодит амьдралд""-д хэрэг болох эрдмийг эн түрүүнд тавьсугай гэсэн үзэл бодлыг нь үргэлжлүүлэн, олон бүлэг давхаргыг хамарсаар боловсрол, эрдэм шинжилгээ, анагаахын салбарт өдрөөс өдөрт мэрийн ажиллаж байгаа билээ.
Шинэ
Манай сургууль нь хувиараа бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой магистрийн хөтөлбөрт сургууль билээ. Нийт 2 жилийн сургалттай тус сургуулийг та "Бизнесийн удирдлагын магистр /MBA/" цолтой дүүргэх болно. /Мэргэшсэн/
Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх амжилттай бизнес эрхлэгчдийг бэлтгэн гаргахыг зорилгоо болгодог энэхүү сургуульд маань, ирээдүйд өөрийн гэсэн бизнестэй болохоор, стартапп бизнес эхлүүлэхээр зэхэж буй, Японд улсад ажилд орохоор төлөвлөж буй, түүнчлэн компанийн өв залгамжлагч, бизнес удирдагч болохоор зорьж буй гээд олон янзын хүсэл зорилготой гадаад оюутнууд суралцаж байна. Нийт оюутнуудын маань тал хувь нь гадаад оюутнууд бөгөөд Монгол улсын оюутан залуус ч гэсэн жил бүр манай сургуульд элсэн суралцаж байна.
Шинэ
Чюүо их сургууль нь 1885 онд " Англи улсын хуулийн сургууль" -иар анх баригдсан бөгөөд 135 жилийн урт түүхтэй Японы алдартай хувийн сургуулиудын нэг билээ. Одоогоор бүрэлдэхүүндээ 8 их сургууль, аспирантурын 7, мэргэшсэн магистрын 2 сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн 9, ахлах сургууль 4, мөн 2 дунд сургууль багтаасан цогц их сургууль болоод байна. Манай сургууль нь бэлдэн гаргасан хуульчидын тоогоороо Токиогийн их сургуулийн дараа ордог. Мөн төрийн албан хаагчийн шалгалт болон мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн шалгалтанд тэнцэгсдийн тоогоор Япондоо дээгүүр байранд ордог. Шилдэг боловсон хүчинг нийгэмд нийлүүлж ирсэн болохоор олны дунд болон компаниудын дунд маш өндрөөр үнэлэгддэг их сургууль билээ.
Шинэ
Цүкүба их сургууль нь Цүкүба шинжлэх ухааны хотод байрлах эрдэм шинжилгээний цогц их сургууль бөгөөд дэлхийн олон орны оюутнууд суралцдаг олон улсын их сургууль юм. Гадаад оюутны тоогоор Япон улсад дээгүүр байранд бичигддэг ба зөвхөн англи хэлээр бакалавраа дүүргэх боломжтой хэд хэдэн ангитай. Мөн Япон хүмүүстэй хамтран олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдах боломжтойгоос гадна, сургуулийн байр нь дотроо оюутны байртай болон супермаркетууд байршсан зэрэг олон давуу талуудтай. Imagine the future гэсэн лоозонтойгоор олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн суралцахаас гадна олон орны багш нараас эрдмийн дуу сонсох нөхцөл бүрдсэн.
Шинэ
"Tokyo International University (TIU) is a leading global university located in the heart of Japan. With students from 68 countries and faculty from around the world, students enjoy an international environment in which they can learn and thrive. Moreover, students have countless opportunities to explore Tokyo, a vibrant metropolis that blends the ultramodern with the traditional.
In the E-Track Program, students can earn a four-year bachelor’s degree in Business Economics (B.A.), Digital Business and Innovation (B.S.), and International Relations (B.A.). As an English-medium program, Japanese ability is not required to apply, however TIU offers language courses ranging from beginner to upper-advanced. In addition to excellent courses, TIU provides exceptional student support through the International Exchange Office, a peer assistant network, and the Career Center.
Tuition Reduction Scholarships are available at rates of 30, 50, 80, and 100 percent.
These qualities and more make TIU the ideal international learning environment. Find out more at www.tiu.ac.jp/etrack."
Шинэ
Католик шашины төрөлжсөн их сургууль болох Нанзан нь 1946 онд байгуулагдсан бөгөөд нийт 8 факультетийн 17 ангид элсэлт авдаг билээ.Ойролцоогоор 10000 орчим оюутнууд суралцдагаас 300 гаруйг нь гадаад оюутнууд эзэлдэг. Дэлхийн олон орны хэл цуурайтах олон улсын орчин бүрдсэн сургууль юм. Бакалавр, магистрын сургалтаас гадна япон хэл, япон орны өнөөгийн байдлын талаар эрчимжүүлсэн сургалттай хэлний бэлтгэлийн сургуультай ба уг сургуулиараа дамжуулан гадаад оюутан нэг бүртэй тулж харилцдаг билээ. Мөн япон айлд байрлах, япон оюутантай хамтран байр хөлслөх, сургуулийн дотуур байранд байрлах боломжтой. Хувийн зардлаар суралцаж гадаад оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, мөн лаборатори тоног төхөөрөмжийн төлбөрийг 50% хөнгөлдөг. Үүнээс гадна сургуулийн нэрэмжит болон сургуулиас гадуурх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Шинэ
Эдийн засаг, бизнес удирдлагын чиглэлээр суралцах энэхүү тусгай курс нь 1-р курсээс эхлэн бүх хичээл нь англи хэл дээр
явагддаг. Зөвхөн сургууль дээр хичээл хийгээд байх биш, гадаад улсад дадлага хийх, эрдэм шинжилгээний ажил хийх зэргээр эх дэлхийгээ сургалтын талбар болгож олон улсын мэдлэг чадвараас суралцана. Та манайд суралцсанаар нинжин сэтгэл, бусдыг ойлгон хүндлэх чадвараас гадна эдийн засаг бизнес удирдлагын талаар болон гадаад хэлний өргөн хүрээний мэдлэгтэй болохын сацуу аливаа асуудлыг гүнд нь хүртэл судлах чадвартай болно. Манай сургууль нь Хёого мужаас эхлээд дэлхийн бусад оронд ч манлайлж ажиллаж чадах бүтээлч сэтгэхүйтэй бие даасан боловсон хүчинг бэлдэхээр зорьж байна.
Шинэ
"Рицүмэйкан Ази Номхон Далайн их сургууль нь 2000 онд байгуулагдсанаасаа хойш дэлхийн иргэдийн боловсролыг дэмжихээр олон улсын соёл, хэлийг нэг дор цогцлоосон урьд өмнө байгаагүй цоо шинэлэг орчинг бүрдүүлсэн их сургууль билээ. Олон улсын бизнес удирдлагын сургууль (бизнес) болон Ази Номхон Далайн Их Сургууль (Нийгмийн шинжлэх ухаан) гэсэн 2 сургуультай ба англи япон 2 хэл дээр хичээл нь явагддаг. Ойролцоогоор 90 орчим орон, бүс нутгаас ирсэн гадаад оюутнууд маань өөрсдийн орны соёл, шашин, улстөрийн үзэл бодлыг үл хамааран хамтдаа амьдарч, дэлхийд нийтэд тулгараад буй ярвигтай асуудлуудыг шийдэхээр суралцацгааж байна.
Та бүхэн ч гэсэн бидэнтэй нэгдэж APU-н найз болоорой. Бүгдээрээ хамтдаа дэлхийг өөрчилцгөөе. "
Шинэ
"Рицүмэйкан их сургууль нь 1900 онд байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүндээ 16 факультет, 20 аспирантурын ангитай цогц их сургууль билээ. Ойролцоогоор 36000 оюутан (70 гаруй орны гадаад оюутнууд, дотоодоос 2416) суралцаж байна. Япон соёлыг ойроос мэдрэх боломжтой Киото, Оосака, Шига мужид тус тус сургуулийн байртай. Бакалаврт англи хэлээр суралцах боломжтой 5 курсийг 4 факультетдээ нээгээд байна. Энэхүү курст дэлхийн бусад шилдэг их сургуулиудтай хамтран судалгаа хийж 2 сургуулийн зэрэгтэй төгсөх боломжтой анги бас бий. Дэлгэрэнгүйг доорх сайтаас харна уу.
http://en.ritsumei.ac.jp/e-ug/"