Анагаах ухаан нийгмийн халамжийн олон улсын их сургууль
Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль нь Япон улсад анагаах ухаан, нийгмийн халамжийн салбар дахь бүхий л мэргэжилтнүүдийг бэлддэг анхны иж бүрэн их сургуульбөгөөд 1995 онд Точиги мужийн Отавара хотод сургуулийнхаа нээлтийг хийсэн. Өнөөдөр тус хотоос гадна Чиба мужийн Нарита хот, Токио хотын Минато дүүрэг, Канагава мужийн Одавара хот, Фүкүока мужийн Окава хотууд дахь сургуулиудад маань 10,000 орчим оюутнууд суралцаж байна.Түүнчлэн манай групп нь нийт 20 нэгдсэн эмнэлэг, асрахуйн байгууллага, бусад эрүүл мэндийн байгууллагуудтай тул дадлага хийх орчин бүрдсэн ба төгсөгчдөө ажлын байраар хангах боломжтой.
2023 оны хичээлийн жилд манай сургуулиудад Азиас 194 оюутан, тэр дунд Монголоос 20 оюутан бакалавр, магистр, докторт суралцаж байна.Тэтгэлгийн олон хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд хувийн зардлаар сурч буй гадаад оюутнууд сургалтын зардлаа 50 хувь хөнгөлүүлэх боломжтой. Түүнчлэн 2023 онд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай 3 жилийн хугацаанд жил бүр 5-10 монгол оюутнуудыг 100 хувийн тэтгэлэгт хамруулан суралцуулахаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Бүртгүүлэх
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!