card
2024

Нагоя их сургууль

Нагоя их сургууль нь 1939 онд Японы эзэн хааны их сургуулиудын хамгийн сүүлийнх нь болж байгуулагдсан ба 1949 оноос хойш Нагоягийн их сургууль гэж нэрлэгдэх болсон.

Тус сургууль нь дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай бизнес эрхлэгчдийг бэлтгэдэг бөгөөд бизнесийн боловсролын дэлхийн стандартыг харуулсан олон улсын гурван магадлан итгэмжлэлийг эзэмшсэн японы цорын ганц их сургууль юм. Мөн 9 бакалаврын сургууль, 13 ахисан түвшний сургууль, 35 судалгааны төвтэй. 2023 оны байдлаар бакалаврын түвшинд 9600 гаруй, магистр, докторын түвшинд 6400 гаруй, нийт 16000 гаруй оюутан суралцаж байгаагаас 2600 орчмыг нь гадаад оюутан эзэлж байна.

Ихэнх хөтөлбөрүүд япон хэл дээр явагддаг хэдий ч англи хэл дээр суралцах боломжтой GB30 хөтөлбөртэй. Мөн дэлхийн боловсролын шилдэг их сургуулиудтай оюутан солилцоо болон хос хавсарга хөтөлбөртэй учир зөвхөн японд төдийгүй дэлхийн хэмжээний сургуулиудад суралцах боломжийг олгодог их сургууль юм.


Их сургууль / Байгууллагын харьяалал
  • Улсын
  • Хувийн
  • Бусад
Байршил Нагоя хот, Аичи муж
Элсэлтийн хугацаа
  • 4 сар 
  • 10 сар 
  • Аль алинд нь
  • Бусад
Бакалавр
  • Байгаа
  • Байхгүй
Магистр
  • Байгаа
  • Байхгүй
Доктор
  • Байгаа
  • Байхгүй
Дотуур байр
  • Байгаа
  • Байхгүй
Байрны төлбөр (15,000~32,000) иен (1 сар)
Сургалтын төлбөр (1 хичээлийн жилийн дундаж дүн)  Ойролцоогоор 535,800 иен (1 жил)
Сургалтын төлбөрөөс чөлөөлөх боломж
  • Байгаа
  • Байхгүй
Тэтгэлэгийн тогтолцоо (амьдрах зардлыг оруулсан эсэх)
  • Байгаа
  • Байхгүй
Шалгарсан тэтгэлгээс хамааран тэтгэлгийн хэмжээ өөр өөр.  
Элсэхэд шаардагдах хэлний түвшин

Англи хэл:

Бакалавр, Магистр, Доктор: TOEFL ibt 79-100, IELTS 6.0-7.0 (элсэх хөтөлбөрөөсөө хамаараад)

Япон хэл

Бакалавр: JLPT N2 болон түүнээс дээш 

Магистр, доктор: JLPT N1

Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний сургалттай эсэх
  • Байгаа
  • Байхгүй
 

Нагоя их сургуулийн танилцуулга