card
2025 Хавар

Риккёо их сургууль

Тохио хотод байрлах Риккёо их сургууль нь 1874 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр 20,000 орчим оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь зөвхөн ерөнхий боловсрол олгохоос гадна, олон төрлийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй хүмүүсийн дунд хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой либерал арт суурьтай боловсролыг олгодог.

Сургуулийн хотхонууд нь Токио хотын худалдаа, тээврийн төв гэж тооцогддог Икэбүкүро дүүрэгт болон Сайтама мужийн Нииза хотод байрладаг. Нииза хотхон нь Токио хотын захын бүсэд орших боловч ногоон байгууламжаар баялаг, нээлттэй уур амьсгалтай бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий анги танхим, лаборатори, өргөн цар хүрээтэй спортын байгууламж, номын сантайгаараа онцлог юм.

Одоогийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ойролцоогоор 1,000 гадаад оюутан Риккёо их сургуульд суралцаж байна.


Их сургууль / Байгууллагын харьяалал
  • Улсын
  • Хувийн
  • Бусад
Байршил Токио хот, Икэбүкүро дүүрэг
Нииза хот, Сайтама муж
Элсэлтийн хугацаа
  • 4 сар 
  • 9 сар 
  • Аль алинд нь
  • Бусад 
Бакалавр
  • Байгаа
  • Байхгүй
Магистр
  • Байгаа
  • Байхгүй
Доктор
  • Байгаа
  • Байхгүй
Дотуур байр
  • Байгаа
  • Байхгүй
Байрны төлбөр 60,000~130,000 иен (1 сар)
Сургалтын төлбөр (1 хичээлийн жилийн дундаж дүн)  1,200,000 иен (Жилийн төлбөр)   
Сургалтын төлбөрөөс чөлөөлөх боломж
  • Байгаа
  • Байхгүй
Тэтгэлэгийн тогтолцоо (амьдрах зардлыг оруулсан эсэх)
  • Байгаа
  • Байхгүй
50,000~80,000 иен (1 сар)
Элсэхэд шаардагдах хэлний түвшин

Англи хэл: Элсэх ангиас шалтгаалж хэлний түвшинд тавигдах шаардлага өөр байдаг.                  

Япон хэл: Элсэх ангиас шалтгаалж хэлний түвшинд тавигдах шаардлага өөр байдаг.

Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний сургалттай эсэх
  • Байгаа
  • Байхгүй
 

Rikkyo University NEXUS & PEACE program

Rikkyo University Ikebukuro Campus

Rikkyo University Niiza Campus