Рицүмэйкан Ази Номхон далайн их сургууль
Рицүмэйкан Ази Номхон далайн их сургууль (APU) нь 2000 онд байгуулагдсан цагаасаа хойш, “Дэлхийн энх тайван, амар амгалан, хүн чанар”, “Олон улс хоорондын хамтын ойлголцол”, "Дэлхийн иргэн"-ийг бэлтгэх уриатайгаар цоо шинэ олон соёл болоод олон хэлийг цогцлоосон орчныг их сургуульдаа бүрдүүлсээр байгаа билээ. Япон дахь олон улсын их сургууль гэдгээрээ алдартай бөгөөд одоогоор 95 орны гадаад оюутнууд суралцаж байна. Тус сургууль нь Олон улсын маркетингийн факультет (Бизнес), Ази Номхон далайн факультет (Нийгмийн шинжлэх ухаан) гэсэн хоёр факультетээс бүрддэг. Хичээл нь япон, англи хэл дээр явагддаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд өөрсдийн соёл, шашин шүтлэг, үзэл бодол зэргээс үл хамааран хамтдаа хөгжиж, амьдарч, дэлхийд тулгараад буй ярвигтай асуудлуудыг шийдвэрлэхээр суралцаж байна. Та бүгд ч гэсэн APU-д нэгдэж, хамтдаа дэлхийг өөрчилцгөөе!
Бүртгүүлэх
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!
Их сургууль / Байгууллагын харьяалал |
|
||
Байршил | Кюүшү, Ойта муж | ||
Элсэлтийн хугацаа |
|
||
Бакалавр |
|
||
Магистр |
|
||
Доктор |
|
||
Дотуур байр |
|
||
Сургалтын төлбөр (1 хичээлийн жилийн дундаж дүн) | 1,300,000 иен (1 жил) | ||
Сургалтын төлбөрөөс чөлөөлөх боломж |
|
||
Тэтгэлэгийн тогтолцоо (амьдрах зардлыг оруулсан эсэх) |
|
||
Элсэхэд шаардагдах хэлний түвшин |
Англи хэл: Бакалавр - IELTS 6.0, TOEFL iBT 75, TOEIC L&R 750, Кембриж англи хэлний түвшин тогтоох шалгалт 169, PTE Academic 50, Eiken Pre-1, Duolingo 110 Магистр - IELTS 6.5, TOEFL iBT 85, TOEIC L&R 800, Кембриж англи хэлний түвшин тогтоох шалгалт 176, PTE Academic 58 Япон хэл: Бакалавр - JLPT N1 100 болон түүнээс дээш оноо, JLPT N2 120 болон түүнээс дээш оноо, EJU Япон хэлний уншлага, сонсгол, сонсож уншаад ойлгох чадвар 250 оноо, бичгийн чадвар 30 оноо Магистр: Япон хэл шаардахгүй. Зөвхөн англи хэлээр элсэлт авна.
|
||
Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний сургалттай эсэх |
Япон хэлний хичээлээс гадна Япон хэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих SALC төв байдаг. |