Хёого мужийн их сургууль
Хёого мужийн их сургууль нь 2020 оноос эхлэн Олон улсын бизнесийн хөтөлбөр (GBC) гаргаж, тус хөтөлбөр нь Боловсролын яамны "Special Program of the Japanese Government Scholarship for Student Priority Placement"-аар сонгогдсон. GBC хөтөлбөрд оюутнууд эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр 4 жил англи хэл дээр суралцаж, дадлага хийдэг.
GBC хөтөлбөр нь:
* Глобал сэтгэлгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ажиллах хүчнийг бэлтгэх.
* Эдийн засаг, маркетингийн салбарын мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх
* Олон орны оюутнуудтай хамт суралцаж олон соёлыг танин мэдэх
* Оюутнуудаа Хёого мужийн амжилттай яваа томоохон компаниудад дадлага хийж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилготой.
Хёого мужийн их сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Дэлхийн бизнесийн тэнхим
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь дэлхийн тавцанд идэвхтэй үйл ажиллагаа явуулах бизнес эрхлэгчид, олон улсын төрийн албан хаагчдыг бэлтгэхэд оршдог бөгөөд зөвхөн магистрын сургалт явуулдаг ба бүх хичээл англи хэл дээр явагддаг. Оюутнууд эдийн засаг, бизнесийн удирдлагын хичээлээс гадна олон талт байдлын дунд хүмүүстэй харилцах, бие биенийхээ ялгааг ойлгох, даяаршлын дэвшлийн нөлөөгөөр соёлын болон олон үндэстний соёл хоорондын харилцааны үнэт зүйлс, ертөнцийг үзэх үзэл, түүхэн үзэл бодлын ялгааг даван туулахад суралцаж, асуудлыг судлах, асуудлыг шийдвэрлэх чадварыг онцлон суралцах юм.
Бүртгүүлэх
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!
Их сургууль / Байгууллагын харьяалал |
|
||
Байршил | Хёого муж | ||
Элсэлтийн хугацаа |
|
||
Бакалавр |
|
||
Магистр |
|
||
Доктор |
|
||
Дотуур байр |
|
||
Сургалтын төлбөр (1 хичээлийн жилийн дундаж дүн) |
Бакалавр: 267,900 иен (Жилийн төлбөр) Элсэлтийн хураамж: 141,000 иен |
||
Сургалтын төлбөрөөс чөлөөлөх боломж |
|
||
Тэтгэлэгийн тогтолцоо (амьдрах зардлыг оруулсан эсэх) |
|
||
Элсэхэд шаардагдах хэлний түвшин |
Англи хэл: Магистр : TOEFL, TOEIC, IELTS зэрэг албан ёсны шалгалтын оноогоо илгээх. Оноогүй тохиолдолд сүүлд суралцаж байсан сургуулиас Англи хэлний мэдлэгийг нотлох тодорхой баримт бичиг шаардлагатай. |
||
Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний сургалттай эсэх |
(Японд ирэнгүүт япон хэлний эрчимжүүлсэн сургалт болон бусад япон хэлний сургалтуудтай) |