card
2025 Намар

Чюүо Гакүин их сургууль

Чиба мужид байрлах Чюүо Гакүин их сургууль нь 1966 онд байгуулагдсан хувийн их сургууль бөгөөд 3 үндсэн факультеттай. 
• Худалдааны факультет /Бакалавр, Магистр/
• Хуулийн факультет /Бакалавр/
• Орчин үеийн либерал урлагийн факультет /Бакалавр/

Худалдааны факультетад бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, маркетинг, олон улсын харилцааны хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой бөгөөд бизнесийн өөрчлөлт, шинэчлэлд дасан зохицох чадварыг хөгжүүлдэг. Хуулийн факультет нь Японы хууль эрх зүйн тогтолцоо болон төрийн удирдлагын чиглэлээр гүнзгийрүүлэн судлах боломж олгодог. Орчин үеийн либерал урлагийн факультет нь хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны олон чиглэлээр дамжуулан бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэлтэй хандлага, нийгэмд дасан зохицох чадварыг төлөвшүүлдэг.

Чюүо Гакүин их сургууль нь “STAND BY YOU” буюу “Чиний талд зогсоно” уриа дор оюутнуудын сурлага, ажил мэргэжлийн эрэлхийлэл, өдөр тутмын амьдралд идэвхтэй дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой. 


Их сургууль / Байгууллагын харьяалал
  • Улсын
  • Хувийн
  • Бусад
Байршил Абико, Чиба хот
Элсэлтийн хугацаа
  • 4 сар
  • 10 сар 
  • Аль алинд нь
  • Бусад
Бакалавр
  • Байгаа
  • Байхгүй
Магистр
  • Байгаа
  • Байхгүй
Доктор
  • Байгаа
  • Байхгүй
Дотуур байр
  • Байгаа
  • Байхгүй
Сургалтын төлбөр (1 хичээлийн жилийн дундаж дүн)  Ойролцоогоор 1,140,160 иен (1 жил)
Сургалтын төлбөрөөс чөлөөлөх боломж
  • Байгаа
  • Байхгүй
Тэтгэлэгийн тогтолцоо (амьдрах зардлыг оруулсан эсэх)
  • Байгаа
  • Байхгүй
Элсэхэд шаардагдах хэлний түвшин

Япон хэл: JLPT N2 түвшин

Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний сургалттай эсэх
  • Байгаа
  • Байхгүй

Чюүо Гакүин Их Сургууль танилцуулга

Чюүо Гакүин Их Сургууль танилцуулга