card
2020

Рицүмэйкан Ази Номхон Далайн их сургууль

Рицүмэйкан Ази Номхон Далайн их сургууль нь 2000 онд байгуулагдсанаасаа хойш дэлхийн иргэдийн боловсролыг дэмжихээр олон улсын соёл, хэлийг нэг дор цогцлоосон  урьд өмнө байгаагүй цоо шинэлэг орчинг бүрдүүлсэн их сургууль билээ. Олон улсын бизнес удирдлагын сургууль (бизнес) болон Ази Номхон Далайн Их Сургууль (Нийгмийн шинжлэх ухаан) гэсэн 2 сургуультай ба англи япон 2 хэл дээр хичээл нь явагддаг. Ойролцоогоор 90 орчим орон, бүс нутгаас ирсэн гадаад оюутнууд маань өөрсдийн орны соёл, шашин, улстөрийн үзэл бодлыг үл хамааран хамтдаа амьдарч, дэлхийд нийтэд тулгараад буй ярвигтай асуудлуудыг шийдэхээр суралцацгааж байна.
Та бүхэн ч гэсэн бидэнтэй нэгдэж APU-н найз болоорой. Бүгдээрээ хамтдаа дэлхийг өөрчилцгөөе.


Их сургууль / Байгууллагын харьяалал
  • Улсын
  • Хувийн
  • Бусад
Байршил Ойта муж, Кюүшү
Элсэлтийн хугацаа
  • 4 сар
  • 10 сар
  • Аль алинд нь
  • Бусад
Бакалавр
  • Байгаа
  • Байхгүй
Магистр
  • Байгаа
  • Байхгүй
Доктор
  • Байгаа
  • Байхгүй
Дотуур байр
  • Байгаа
  • Байхгүй
Байрны төлбөр (49000) иен /сарын/
Сургалтын төлбөр (1 хичээлийн жилийн дундаж дүн) 1500000 иен *(1 жил)
Сургалтын төлбөрөөс чөлөөлөх боломж
  • Байгаа
  • Байхгүй
Тэтгэлэгийн тогтолцоо (амьдрах зардлыг оруулсан эсэх)
  • Байгаа
  • Байхгүй
Элсэхэд шаардагдах хэлний түвшин Англи хэл: 
(Бакалавр) IELTS 6.0, TOEFL iBT 75, TOEIC L&R 750
Кембриджийн шалгалт 176, PTE Academic 58 
(Дээрх шалгалтуудаас аль нэгийг нь хангасан байх)
Япон хэл: 
(Бакалавр) JLPT N1 100, JLPT N2 120, 
EJU япон хэлний шалгалт (уншиж ойлгох дасгал, сонсож ойлгох дасгал, сонсоод уншиж ойлгох дасгал: 250 оноо, бичгийн шалгалт: 30 оноо)
(Дээрх шалгалтуудаас аль нэгийг нь хангасан байх)
Магистр: Япон хэлний түвшин харгалзахгүй, зөвхөн англи хэлний түвшинг хангасан байх шаардлагатай.
Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний сургалттай эсэх
  • Байгаа
  • Байхгүй
Гадаад оюутныг дэмжих хөтөлбөр: (Анхан шатнаас ахисан шатны /бизнес хэрэглээ/түвшин хүртэлх япон хэлний сургалттай. Англи хэлээр элссэн оюутанд төгсөхд үедээ япон хэлний дунд түвшинтэй байх шаардлагыг тавьдаг)

2019 Spring Graduation SMU Video 

APU House Tour 2019

APU Student Communities- MASA

APU Student Start-ups video

Ritsumeikan APU Learning in Motion (JP) 

Student Life Documentary Ep.1