Рицүмэйкан Ази Номхон далайн их сургууль
Рицүмэикан Ази Номхон далайн их сургууль (APU) нь 2000 онд байгуулагдсан цагаасаа хойш, “Дэлхийн энх тайван, амар амгалан, хүн чанар”, “Олон улс хоорондын хамтын ойлголцол”, "Дэлхийн иргэн"-ийг бэлтгэх уриатайгаар цоо шинэ олон соёл болоод олон хэлийг цогцлоосон орчныг их сургуульдаа бүрдүүлсээр байгаа билээ. Япон дахь олон улсын их сургууль гэдгээрээ алдартай бөгөөд одоогоор 106 орны 2800 гаруй гадаад оюутнууд суралцаж байна.
Тус сургууль нь Олон улсын менежментийн сургууль (APM), Ази Номхон далайн судлалын сургууль (APS), Тогтвортой байдал, аялал жуулчлалын сургууль (ST) гэсэн 3 факультетээс бүрддэг.
Олон улсын менежментийн сургууль нь бизнесийн удирдлага, маркетинг, нягтлан бодох бүртгэл, үйл ажиллагааны менежмент гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ази Номхон Далайн Судлалын сургууль нь хэвлэл мэдээлэл, дэлхийн эдийн засаг, олон улсын харилцаа гэсэн 3 салбартай. Тогтвортой байдал, аялал жуулчлалын сургууль нь хүрээлэн буй орчин судлал, нөөцийн менежмент, олон улсын хөгжил, аялал жуулчлал, аялал жуулчлалын үйл ажиллагаа, зочлох үйлчилгээний үйл ажиллагаа, нийгмийн бизнес эрхлэлт, олон нийтийн хөгжил, өгөгдлийн шинжлэх ухаан, мэдээллийн систем гэсэн 9 чиглэлээр суралцах боломжтой.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд өөрсдийн соёл, шашин шүтлэг, үзэл бодол зэргээс үл хамааран хамтдаа хөгжиж, амьдарч, дэлхийд тулгараад буй ярвигтай асуудлуудыг шийдвэрлэхээр суралцаж байна. Та бүгд ч гэсэн APU-д нэгдэж, хамтдаа дэлхийг өөрчилцгөөе!
Бүртгүүлэх
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!