Токио олон улсын их сургууль
Токио Олон Улсын Их Сургууль (TIU) нь 1965 онд байгуулагдсан бөгөөд Икэбүкүро, Кавагоэ хотод байрлалтай 2 оуютны хотхонтой, 5 факультеттай үйл ажиллагаа явуулдаг цогц их сургууль юм. Тус сургуульд ойролцоогоор 75 орны 1700 гаруй оюутан суралцаж байна.
Токиогийн төв хэсэгт орших орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн Икэбүкүро кампус нь 2023 оны 9 сард ашиглалтад орсон бөгөөд оюутнуудад тав тухтай хичээллэх, амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлж өгсөн.
Токио олон улсын их сургуулийн E-Track хөтөлбөр нь дараах 3 мэргэжлээр элсэлт авдаг бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг. Нийт оюутнуудын 70 гаруй хувийг гадаад оюутнууд эзэлдэг ба олон улсын оюутнуудын хүрээлэл дунд, дэлхийн жишигт нийцсэн багш нарын удирдлага дор суралцах боломжтой гэдгээрээ онцлогтой.
・“Дижитал бизнес болон Инновац” нь хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийг бизнест хэрхэн ашиглах.
・“Бизнес, эдийн засаг” нь сургуулиа төгсөөд бизнесийн ертөнцөд хэрэг болох ур чадварт суралцах.
・“Олон улсын харилцаа” нь сүүлийн жилүүдэд тулгамдаж буй асуудал болох дэлхийн улс хоорондын мөргөлдөөний үндсэн шалтгааныг олох, хэрхэн байр сууриа илэрхийлэх зэрэг олон улсын тавцанд идэвхтэй байх ур чадварыг эзэмшдэг.
Бүртгүүлэх
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!
Их сургууль / Байгууллагын харьяалал |
|
||
Байршил |
Икэбүкүро, Токио хот |
||
Элсэлтийн хугацаа |
|
||
Бакалавр |
|
||
Магистр |
|
||
Доктор |
|
||
Дотуур байр |
|
||
Сургалтын төлбөр (1 хичээлийн жилийн дундаж дүн) | Ойролцоогоор 1,670,000 иен (1 жил) | ||
Сургалтын төлбөрөөс чөлөөлөх боломж |
|
||
Тэтгэлэгийн тогтолцоо (амьдрах зардлыг оруулсан эсэх) |
|
||
Элсэхэд шаардагдах хэлний түвшин |
Англи хэл: Бакалавр: IELTS 5.5 Магистр, Доктор: IELTS 6.0 Япон хэл: Шаардлагагүй |
||
Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний сургалттай эсэх |
Мөн тус сургуульд гадаад оюутнуудыг дэмжих төв байдаг бөгөөд япон хэл мэдэхгүй гадаад оюутнуудад тулгарсан асуудлуудад тусламж дэмжлэг үзүүлдэг. (онгоцны буудлаас тосож авах, эмнэлэгт үзүүлэх үед хэлмэрчлэх, виз сунгахад дэмжлэг үзүүлэх, банкны данс нээхэд туслах гэх мэт). |