card
2025 Намар

Хёого мужийн их сургууль

2019 онд Эдийн засаг, менежментийн сургуульд эхэлсэн Олон улсын бизнесийн хөтөлбөр (GBC) нь бүх хичээл англи хэл дээр явагддаг Японы анхны хөтөлбөрүүдийн нэг юм. Хөтөлбөрийн зорилго нь Японы болон олон улсын бизнесийн талаар суралцаж, сурсан мэдлэгээрээ дамжуулан хүмүүсийн хооронд хана хэрэм биш гүүр барьж чадах мэдлэгтэй боловсон хүчнийг бэлдэхэд оршино.


 GBC хөтөлбөрийн онцлог: 
※ Глобал сэтгэлгээтэй, олон улсад өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэх
※ Олон улсын оюутнуудтай хамт суралцах орчин
※ Хёого мужийн амжилттай яваа компаниудад дадлага хийх боломж
 


Их сургууль / Байгууллагын харьяалал
  • Улсын
  • Хувийн
  • Бусад
Байршил Кобэ хот, Хёого муж
Элсэлтийн хугацаа
  • 4 сар 
  • 10 сар 
  • Аль алинд нь
  • Бусад (9 сар)
Бакалавр
  • Байгаа
  • Байхгүй
Магистр
  • Байгаа
  • Байхгүй
Доктор
  • Байгаа
  • Байхгүй
Дотуур байр
  • Байгаа
  • Байхгүй
Байрны төлбөр 30,000 иен (1 сар)
Сургалтын төлбөр (1 хичээлийн жилийн дундаж дүн)  267,900 иен (Жилийн төлбөр)      Элсэлтийн хураамж: 141,000 иен
Сургалтын төлбөрөөс чөлөөлөх боломж
  • Байгаа
  • Байхгүй

2~4-р курсдээ онц дүнтэй (сургуулийн хүрээнд шилдэг 30%-д багтсан) оюутнуудыг сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө
Тэтгэлэгийн тогтолцоо (амьдрах зардлыг оруулсан эсэх)
  • Байгаа
  • Байхгүй
(Байгаа тохиолдолд) JASSO-гийн тэтгэлэгт шалгарсан тохиолдолд сар бүр 48000 иений тэтгэлэг авах боломжтой. (Японд ирснээс хойш 6 сарын хугацаанд)
Элсэхэд шаардагдах хэлний түвшин

Англи хэл:
Бакалавр : TOEFL iBT 72, IELTS 5.5, Cambridge English Language Assessment 160, TOEICL&R/S&W 1560, Duolingo English Test (DET) 100
Мөн CEFR B2-той дүйцэхүйц болон түүнээс илүү англи хэлний мэдлэг.

Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний сургалттай эсэх
  • Байгаа
  • Байхгүй

Олон улсын бизнесийн хөтөлбөр (GBC) танилцуулга

Хёого мужийн их сургуулийн танилцуулга

Дотуур байр