card
2024

Кэйо их сургууль

Кэйо их сургууль нь Японы хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэгт зүй ёсоор тооцогддог. 1858 онд сурган хүмүүжүүлэгч, философич, зохиолч Юкичи Фүкүзава, ирээдүйн удирдагчдад зориулан Японы боловсролыг шинэчлэх нь нэн чухал гэж үзсэн учир Кэйо их сургуулийг байгуулж байсан түүхтэй.

6 том оюутны хотхон, 10 бакалаврын хөтөлбөр, 14 магистр, докторын хөтөлбөр, 33,400 гаруй оюутнууд, 390,000 гаруй төгсөгчидтэй Кэйо их сургууль нь хүмүүнлэг, нийгмийн ухааны чиглэлийн судалгаанууд болон ахисан түвшний эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг эмнэлэгтэйгээрээ алдартай. Мөн олон олон төгсөгчид нь төрөл бүрийн салбарт амжилт олсоор ирсэн бөгөөд тухайлбал ерөнхий сайдууд, эрдэмтэд, тамирчид, хөгжмийн зохиолчид, эмч зэрэг олон алдартай хүмүүс тус сургуулиас төрөн гарчээ.

2024 оны байдлаар Кэйо их сургуульд 85 гаруй орноос ирсэн 2000 орчим гадаад оюутнууд суралцаж байна. 23 гаруй хөтөлбөр, 940 гаруй хичээлийг англи хэлээр судлах боломжийг олгодгоороо онцлогтой. 2023 онд QS-ын гаргасан дэлхийн их дээд сургуулиудын жагсаалтаар дэлхийд 197, Японд 9, Японы хувийн их сургуулиудаас 1-р байранд тус тус жагсжээ.


Их сургууль / Байгууллагын харьяалал
  • Улсын
  • Хувийн
  • Бусад
Байршил Мита, Токио хот
Элсэлтийн хугацаа
  • 4 сар 
  • 10 сар 
  • Аль алинд нь
  • Бусад
Бакалавр
  • Байгаа
  • Байхгүй
Магистр
  • Байгаа
  • Байхгүй
Доктор
  • Байгаа
  • Байхгүй
Дотуур байр
  • Байгаа
  • Байхгүй
Байрны төлбөр (60,000~80,000) иен (1 сар)
Сургалтын төлбөр (1 хичээлийн жилийн дундаж дүн)  Ойролцоогоор 1,300,000 иен   (1 жил)
Сургалтын төлбөрөөс чөлөөлөх боломж
  • Байгаа
  • Байхгүй
Тэтгэлэгийн тогтолцоо (амьдрах зардлыг оруулсан эсэх)
  • Байгаа
  • Байхгүй
(Байгаа тохиолдолд) сарын 30,000 ~ 250,000 иен (1 сар)
Элсэхэд шаардагдах хэлний түвшин

Англи хэл: Элсэх ангиас шалтгаалж хэлний түвшинд тавигдах шаардлага өөр байдаг.                  

Япон хэл: Элсэх ангиас шалтгаалж хэлний түвшинд тавигдах шаардлага өөр байдаг. 

Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний сургалттай эсэх
  • Байгаа
  • Байхгүй

Шонан Фүжисава Кампус /SFC/ танилцуулга

Дотуур байр

Кампус танилцуулга