2020,
Күмамото мужийн асаргаа сувилгааны консерциум
Та Күмамото мужид асаргаа сувилгааны мэргэжлийн үнэмлэх аваад үндсэн ажилтнаар ажилламаар байна уу. Суралцахад тань хангалттай тэтгэлэгтэй ба сургуулийн төлбөр болон амьдрах зардалаар хангана. Сувилгааны газарт цагийн ажил хийх боломжтой. Мэргэжлийнхээ үнэмлэхийг авсаныхаа дараагаар "Асаргаа"-ны виз болгоод гэр бүлийн хамт урт хугацаагаар Японд амьдрах боломжтой. Күмамото муж нь байгаль болон хот суурин хосолсон амьдрахад таатай бүс нутаг билээ.
Бүртгүүлэх
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!
Их сургууль / Байгууллагын харьяалал |
|
||
Байршил | Күмамото муж | ||
Элсэлтийн хугацаа |
|
||
Бакалавр |
|
||
Магистр |
|
||
Доктор |
|
||
Дотуур байр |
|
||
Сургалтын төлбөр (1 хичээлийн жилийн дундаж дүн) | Кюүшү Чюүо сэргээн засах институт 680000 иен (1 жил) Накакюүшү богино хугацааны их сургууль 840000 иен (1 жил) Кюүшү асаргаа сувилгааны их сургууль 1065000 иен (1 жил) |
||
Сургалтын төлбөрөөс чөлөөлөх боломж |
|
||
Тэтгэлэгийн тогтолцоо (амьдрах зардлыг оруулсан эсэх) |
|
||
Элсэхэд шаардагдах хэлний түвшин | Япон хэл: N2 ※Японд ирэх үедээ N2-оос доош түвшинтэй байвал, богино хугацааны япон хэлний бэлтгэлд хамрагдсаны дараагаар шалгалт өгөх боломжтой. (Сургуульд элсэн орох) |
||
Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний сургалттай эсэх |
|
Бусад сургуулиуд
Шинэ
Ямагата сургууль нь 1949 онд байгуулагдсан ба 4 оюутны хотхон, 6 факультет, 6 ахисан түвшний сургуультай. Дотоодын болон олон улсад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шинэ технологийг бий болгох боловсон хүчнийг хөгжүүлж буй зүүн японы шилдэг их сургуулиудын нэг юм.
Төрөл бүрийн сургалтуудыг санал болгож суралцагчийн хэрэгцээ сонирхолд нийцсэн өндөр чанартай орчин бүрдүүлэхийг эрмэлздэг. Ямагата, Йонэзава, Цүрүока гэсэн 3 хотод 4 оюутны хотхонтой бөгөөд бүгд тус бүрийн онцлог шинж чанарыг агуулсан боловсролын хөтөлбөр, судалгааны төслүүдийг санал болгодог.
Шинэ
Нагоя их сургууль нь 1939 онд Японы эзэн хааны их сургуулиудын хамгийн сүүлийнх нь болж байгуулагдсан ба 1949 оноос хойш Нагоягийн их сургууль гэж нэрлэгдэх болсон.
Тус сургууль нь дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай бизнес эрхлэгчдийг бэлтгэдэг бөгөөд бизнесийн боловсролын дэлхийн стандартыг харуулсан олон улсын гурван магадлан итгэмжлэлийг эзэмшсэн японы цорын ганц их сургууль юм. Мөн 9 бакалаврын сургууль, 13 ахисан түвшний сургууль, 35 судалгааны төвтэй. 2023 оны байдлаар бакалаврын түвшинд 9600 гаруй, магистр, докторын түвшинд 6400 гаруй, нийт 16000 гаруй оюутан суралцаж байгаагаас 2600 орчмыг нь гадаад оюутан эзэлж байна.
Ихэнх хөтөлбөрүүд япон хэл дээр явагддаг хэдий ч англи хэл дээр суралцах боломжтой GB30 хөтөлбөртэй. Мөн дэлхийн боловсролын шилдэг их сургуулиудтай оюутан солилцоо болон хос хавсарга хөтөлбөртэй учир зөвхөн японд төдийгүй дэлхийн хэмжээний сургуулиудад суралцах боломжийг олгодог их сургууль юм.
Шинэ
Олон улсын бизнесийн хөтөлбөр (GBC) нь 2019 онд Хёого мужийн их сургуулийн эдийн засаг, менежментийн сургуульд анх эхэлсэн бөгөөд зөвхөн англи хэлээр хичээл ордог анхны хөтөлбөр юм. GBC хөтөлбөрийн зорилго нь Японы болон олон улсын бизнесийн талаар суралцаж, сурсан мэдлэгээрээ дамжуулан хүмүүсийн хооронд хана хэрэм биш гүүр барьж чадах мэдлэгтэй боловсон хүчнийг бэлдэхэд оршино.
GBC хөтөлбөр нь:
※ Глобал сэтгэлгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ажиллах хүчнийг бэлтгэх
※ Эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарын мэргэжлийн ур чадварт суралцаж, эдийн засгийн бакалаврын зэрэг авах боломж
※ Дотуур байранд япон болон бусад орны оюутнуудтай хамт амьдарч өөр өөр орны соёлын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломж
※ Хёого мужийн амжилттай яваа томоохон компаниудад дадлага хийх боломж, төгсөөд шууд ажиллах ур чадвартай хүний нөөц болох
Шинэ
Нийгата мужийн их сургууль нь 2009 онд байгуулагдсан улсын их сургууль бөгөөд нийт 150 багш ажилчид, 1500 гаруй оюутнуудтай. Тус сургууль нь 3 бакалаврын (Олон улсын бүс нутгийн судалгааны факультет, Олон улсын эдийн засгийн факультет, Хүний амьдрал судлалын факультет), 2 магистрын (Олон улсын бүс нутгийн судалгааны салбар, Эрүүл мэнд, шим тэжээл судалгааны салбар) хөтөлбөртэй.
※ Олон улсын бүс нутгийн судалгааны факультет нь олон улсын харилцаа, улс хоорондын соёлын харьцуулалт, орос, хятад, солонгос хэл болон соёл судлалын ангитай.
※ Олон улсын эдийн засгийн факультет нь олон улсын эдийн засаг, бүс нутгийн эдийн засаг, мэдээллийн шинжлэх ухаан, эдийн засгийн (2025 оны 4 сараас хэрэгжиж эхлэх) ангитай.
※ Хүний амьдрал судлалын факультет нь хүүхэд судлал, эрүүл мэнд, шим тэжээл судлалын ангитай.
Нийгата мужийн их сургуулийн гол зорилго нь практик мэдлэг, хувь хүний онцлог, хэлний ур чадвар зэргийг хөгжүүлж, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд тулгарч буй асуудлуудад хувь нэмрээ оруулах чадвартай дэлхийн хэмжээний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд оршиж байна.
Шинэ
Нагоя худалдаа, бизнесийн их сургууль (NUCB) нь 1953 онд байгуулагдсан. Сүүлийн 80 жилийн хугацаанд дэлхийн хэмжээний боловсролын байгууллага гэдгээрээ олонд танигдаж дэлхийн бизнесийн боловсролын стандартыг хангасан сургуулиудад олгодог AASCB, EQUIS, AMBA магадлан итгэмжлэлтэй цорын ганц Японы их сургууль.
59 гаруй улсын 158 орчим сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд жил бүр Нишшин оюутны хотхонд Хятад, Солонгос улсаас эхлээд Сингапур, Франц, Америк, Канад, Мексик зэрэг 70 гаруй орноос 300 орчим гадаад оюутнууд тус сургуульд элсэн суралцдаг. Мөн Тайван, Ирланд, Францын их сургуулиудтай 2+2 оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. Сургуулийн гол зорилго нь Шинэ Ази болон бусад орнуудын хоорондын ялгааг даван гарах даяарчлагдсан сэтгэхүйтэй, өндөр ур чадвар, ёс зүйн өндөр чадамжтай удирдагчдыг бэлтгэх явдал юм.
Шинэ
Токио Олон Улсын Их Сургууль (TIU) нь 1965 онд байгуулагдсан бөгөөд Икэбүкүро, Кавагоэ хотод байрлалтай 2 оуютны хотхонтой, 5 факультеттай үйл ажиллагаа явуулдаг цогц их сургууль юм. Тус сургуульд ойролцоогоор 75 орны 1700 гаруй оюутан суралцаж байна.
Токиогийн төв хэсэгт орших орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн Икэбүкүро кампус нь 2023 оны 9 сард ашиглалтад орсон бөгөөд оюутнуудад тав тухтай хичээллэх, амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлж өгсөн.
Токио олон улсын их сургуулийн E-Track хөтөлбөр нь дараах 3 мэргэжлээр элсэлт авдаг бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг. Нийт оюутнуудын 70 гаруй хувийг гадаад оюутнууд эзэлдэг ба олон улсын оюутнуудын хүрээлэл дунд, дэлхийн жишигт нийцсэн багш нарын удирдлага дор суралцах боломжтой гэдгээрээ онцлогтой.
・“Дижитал бизнес болон Инновац” нь хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийг бизнест хэрхэн ашиглах.
・“Бизнес, эдийн засаг” нь сургуулиа төгсөөд бизнесийн ертөнцөд хэрэг болох ур чадварт суралцах.
・“Олон улсын харилцаа” нь сүүлийн жилүүдэд тулгамдаж буй асуудал болох дэлхийн улс хоорондын мөргөлдөөний үндсэн шалтгааныг олох, хэрхэн байр сууриа илэрхийлэх зэрэг олон улсын тавцанд идэвхтэй байх ур чадварыг эзэмшдэг.
Шинэ
Чиба мужид байрлалтай Чюүо Гакүин их сургууль нь 1966 онд байгуулагдсан хувийн их сургууль юм. Тус сургууль нь 3 үндсэн факультеттай бөгөөд үүнд:
• Худалдааны факультет /Бакалавр, Магистр/
• Хуулийн факультет /Бакалавр/
• Орчин үеийн либерал урлагийн факультет /Бакалавр/
Худалдааны факультетад бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, маркетинг, олон улсын харилцааны хөтөлбөрүүд дундаас бизнесийн салбарт тулгарах өөрчлөлт шинэчлэлд хэрхэн зөв шийдвэр гаргах талаар суралцах, Хуулийн факультетад Японы хууль эрх зүй, төрийн удирдлагын чиглэлээр суралцах, Орчин үеийн либерал урлагийн факультетад хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны хөтөлбөрүүдээр дамжуулан шүүмжлэлтэй сэтгэлгээ, бүтээлч байдал, өнөөгийн нийгэмд дасан зохицох чадварт суралцах боломжтой.
Чюүо Гакүин их сургууль нь “STAND BY YOU” буюу “Чиний талд зогсоно” уриа дор оюутнуудын сурлага, ажил хайх үйл явц, оюутны амьдрал зэрэгт дэмжлэг туслалцаа үзүүлдэг.
Шинэ
Олон улсын их сургууль нь 1982 онд байгуулагдсан бөгөөд дотроо 2 бүрэлдэхүүн нэгж сургуультай.
※ Олон улсын харилцааны их сургууль
※ Олон улсын менежментийн их сургууль
Тус сургууль нь Нийгата мужийн Минамиүонүма хотод байдаг. Жил болгон 400 орчим шинэ оюутан хүлээн авдаг бөгөөд 67 гаруй орны оюутнууд суралцдаг. 2024 оны байдлаар 15 Монгол оюутан суралцаж байна.
Бүх хичээлээ англи хэлээр явуулдаг анхдагч их сургуулиудын нэг бөгөөд одоогийн байдлаар 143 орны 5100 гаруй оюутан (138 Монгол) суралцаж төгссөн. Олон улсын харилцааны их сургууль нь олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тал дээр үндэслэн хэлэлцүүлгүүд явуулдаг бол олон улсын менежментийн их сургууль нь бодит төсөл дээр суралцах, илтгэл зэргээр дамжуулан амьдрал дээр ашиглагдах практик ур чадваруудыг суулгадаг.
Шинэ
Кэйо их сургууль нь Японы хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэгт зүй ёсоор тооцогддог. 1858 онд сурган хүмүүжүүлэгч, философич, зохиолч Юкичи Фүкүзава, ирээдүйн удирдагчдад зориулан Японы боловсролыг шинэчлэх нь нэн чухал гэж үзсэн учир Кэйо их сургуулийг байгуулж байсан түүхтэй.
6 том оюутны хотхон, 10 бакалаврын хөтөлбөр, 14 магистр, докторын хөтөлбөр, 33,400 гаруй оюутнууд, 390,000 гаруй төгсөгчидтэй Кэйо их сургууль нь хүмүүнлэг, нийгмийн ухааны чиглэлийн судалгаанууд болон ахисан түвшний эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг эмнэлэгтэйгээрээ алдартай. Мөн олон олон төгсөгчид нь төрөл бүрийн салбарт амжилт олсоор ирсэн бөгөөд тухайлбал ерөнхий сайдууд, эрдэмтэд, тамирчид, хөгжмийн зохиолчид, эмч зэрэг олон алдартай хүмүүс тус сургуулиас төрөн гарчээ.
2024 оны байдлаар Кэйо их сургуульд 85 гаруй орноос ирсэн 2000 орчим гадаад оюутнууд суралцаж байна. 23 гаруй хөтөлбөр, 940 гаруй хичээлийг англи хэлээр судлах боломжийг олгодгоороо онцлогтой. 2023 онд QS-ын гаргасан дэлхийн их дээд сургуулиудын жагсаалтаар дэлхийд 197, Японд 9, Японы хувийн их сургуулиудаас 1-р байранд тус тус жагсжээ.
Шинэ
Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль (Kyoto University of Advanced Science, KUAS) нь 1969 онд Киото хотод байгуулагдсан. 2020 онд инженерийн салбар сургуулиа байгуулж оюутнуудад орчин үеийн дэвшилтэт технологийн талаар суралцах боломжийг олгосоор ирсэн бөгөөд 2025 оны 9-р сараас биоэкологийн шинжлэх ухааны салбар сургууль, эдийн засаг, бизнесийн удирдлагын салбар сургуульд англи хэлний хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ.
Эдгээр гурван хөтөлбөр нь оюутнуудад өөрчлөлт, шинэчлэлтийг эрэлхийлсэн манлайлагч болж өсөхөд тусалж, даяаршиж буй нийгэмд тулгарч буй сорилтуудыг даван туулахад нь туслах мэргэжлийн болон практик боловсрол олгох болно.
Шинэ
Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль (Kyoto University of Advanced Science, KUAS) нь 1969 онд Киото хотод байгуулагдаж 5 факультет 11 тэнхимтэй цогц сургууль. 2020 онд бүх хичээл англи хэлээр явагдах инженерийн салбар сургууль шинээр байгуулагдаж, оюутнууддаа мэргэжлийн болон практик сургалтын хөтөлбөрөөр дамжуулан орчин үеийн дэвшилтэт технологийн талаар суралцах боломжийг олгосон. Одоогоор энэхүү хөтөлбөрийн тал гаруй хувийг гадаад оюутнууд эзэлж байна.
2025 оны 9-р сард биоэкологийн факультет, эдийн засаг, бизнесийн удирдлагын факультетад англи хэлний хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ.
Өдөр өдрөөр өөрчлөгдөн, шинэчлэгдэж буй нийгэмд өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч, мөн аливааг олон талаас нь харж чаддаг, даяаршиж буй нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олж чадахуйц ажиллах хүчнийг бэлтгэдгээрээ онцлогтой.
Шинэ
Рицүмэикан Ази Номхон далайн их сургууль (APU) нь 2000 онд байгуулагдсан цагаасаа хойш, “Дэлхийн энх тайван, амар амгалан, хүн чанар”, “Олон улс хоорондын хамтын ойлголцол”, "Дэлхийн иргэн"-ийг бэлтгэх уриатайгаар цоо шинэ олон соёл болоод олон хэлийг цогцлоосон орчныг их сургуульдаа бүрдүүлсээр байгаа билээ. Япон дахь олон улсын их сургууль гэдгээрээ алдартай бөгөөд одоогоор 106 орны 2800 гаруй гадаад оюутнууд суралцаж байна.
Тус сургууль нь Олон улсын менежментийн сургууль (APM), Ази Номхон далайн судлалын сургууль (APS), Тогтвортой байдал, аялал жуулчлалын сургууль (ST) гэсэн 3 факультетээс бүрддэг.
Олон улсын менежментийн сургууль нь бизнесийн удирдлага, маркетинг, нягтлан бодох бүртгэл, үйл ажиллагааны менежмент гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ази Номхон Далайн Судлалын сургууль нь хэвлэл мэдээлэл, дэлхийн эдийн засаг, олон улсын харилцаа гэсэн 3 салбартай. Тогтвортой байдал, аялал жуулчлалын сургууль нь хүрээлэн буй орчин судлал, нөөцийн менежмент, олон улсын хөгжил, аялал жуулчлал, аялал жуулчлалын үйл ажиллагаа, зочлох үйлчилгээний үйл ажиллагаа, нийгмийн бизнес эрхлэлт, олон нийтийн хөгжил, өгөгдлийн шинжлэх ухаан, мэдээллийн систем гэсэн 9 чиглэлээр суралцах боломжтой.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд өөрсдийн соёл, шашин шүтлэг, үзэл бодол зэргээс үл хамааран хамтдаа хөгжиж, амьдарч, дэлхийд тулгараад буй ярвигтай асуудлуудыг шийдвэрлэхээр суралцаж байна. Та бүгд ч гэсэн APU-д нэгдэж, хамтдаа дэлхийг өөрчилцгөөе!
Шинэ
Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль нь Япон улсад анагаах ухаан, нийгмийн халамжийн салбар дахь бүхий л мэргэжилтнүүдийг бэлддэг анхны иж бүрэн их сургуульбөгөөд 1995 онд Точиги мужийн Отавара хотод сургуулийнхаа нээлтийг хийсэн. Өнөөдөр тус хотоос гадна Чиба мужийн Нарита хот, Токио хотын Минато дүүрэг, Канагава мужийн Одавара хот, Фүкүока мужийн Окава хотууд дахь сургуулиудад маань 10,000 орчим оюутнууд суралцаж байна.Түүнчлэн манай групп нь нийт 20 нэгдсэн эмнэлэг, асрахуйн байгууллага, бусад эрүүл мэндийн байгууллагуудтай тул дадлага хийх орчин бүрдсэн ба төгсөгчдөө ажлын байраар хангах боломжтой.
2023 оны хичээлийн жилд манай сургуулиудад Азиас 194 оюутан, тэр дунд Монголоос 20 оюутан бакалавр, магистр, докторт суралцаж байна.Тэтгэлгийн олон хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд хувийн зардлаар сурч буй гадаад оюутнууд сургалтын зардлаа 50 хувь хөнгөлүүлэх боломжтой. Түүнчлэн 2023 онд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай 3 жилийн хугацаанд жил бүр 5-10 монгол оюутнуудыг 100 хувийн тэтгэлэгт хамруулан суралцуулахаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Шинэ
Токиогийн их сургуулийн PEAK хөтөлбөр нь 2012 оны 10 сараас хэрэгжиж эхэлсэн. Комаба дахь англи хэл дээрх хөтөлбөр (PEAK) нь дөрвөн жилийн бакалаврын хөтөлбөр бөгөөд "Зүүн Ази дахь Японы олон улсын хөтөлбөр" болон "Байгаль орчны шинжлэх ухааны олон улсын хөтөлбөр" гэсэн хоёр хичээлийг санал болгодог. Аль ч хичээлийг дүүргэсэн оюутнууд либерал урлагийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй болно.
PEAK нь Токиогийн их сургуулийн бүрэн англи хэл дээр явагддаг цорын ганц бакалаврын хөтөлбөр юм. Оюутнууд хөтөлбөрт хамрагдахын тулд Япон хэлний хэлний түвшин шаардлагагүй. PEAK-ийн бүх оюутнууд нэг хагас семестр Япон хэлний сургалтад хамрагдах шаардлагатай. PEAK хичээлийн жил 9-р сард эхэлдэг бөгөөд хичээлийн жил нь хоёр улиралд хуваагддаг.
Шинэ
Мүсашино их сургууль нь 2024 онд 100 жилийн ойгоо тэмдэглэх баялаг түүх, уламжлалтай цогц их сургууль юм. Сургалтын хүрээ өргөн бөгөөд та зөвхөн мэргэшлээ гүнзгийрүүлэхээс гадна их сургуулийн орчинд сэтгэл ханамж өндөр суралцах боломжтой. Үүнээс гадна гадаад оюутнуудад зориулсан төрөл бүрийн хөтөлбөрүүд байдаг тул та өөрт тохирсон хөтөлбөрөөр суралцах боломжтой.
Урлаг, шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээллийн шинжлэх ухаан зэрэг 13 факультетийн 21 тэнхим, 13 төгсөлтийн сургуульд 16 мэргэжлээр суралцах боломжтой бөгөөд таны хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд бүхий л бололцоогоо дайчлан туслах болно.
Шинэ
Кэйо их сургууль нь 1858 онд байгуулагдсан. 6 том хотхон, 10 бакалаврын факультет, 115 гаруй хөтөлбөр, 14 магистр, 33,400 гаруй оюутан, 390,000 гаруй төгсөгчөөс бүрдэнэ. Хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны судалгаа, эмнэлгийн дэвшилтэт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. SFC нь Шёнан Фүжисава Кампус гэсэн үгийн товчлол бөгөөд кампус нь Канагава мужид байрладаг. 2022 онд 85 гаруй орноос ойролцоогоор 2000 гаруй олон улсын оюутан элсүүлсэн. 2023 оны QS дэлхийн их сургуулиудын эрэмбээр Кэйо их сургууль нь дэлхийд 197-д, Японд 9-т эрэмбэлэгдэж байгаа ба Японы хувийн их сургуулиуд дундаа 1-т эрэмбэлэгдэж байна. Англи хэл дээр 23 хөтөлбөр, 940 хичээл ордог.
Шинэ
Ямагата их сургууль нь 1878 онд Ямагатагийн энгийн сургуулиар байгуулагдаж, улмаар үндэсний их сургуулийн шинэ тогтолцооны нэг хэсэг болгон үүсгэн байгуулагдсан урт түүх, уламжлалтай байгууллага юм. Тус их сургууль нь 4 кампуст 6 тэнхимтэй, 6 аспирантурын сургуультай 9,200 орчим оюутан, 1,300 их дээд сургуулийн бус түвшний оюутан, 2,300 багш нартай. Японы зүүн хэсгийн хамгийн том үндэсний сургуулиудын нэг юм.
Ямагата их сургууль нь дотоодын болон олон улсын хамтын асуудлыг шийдвэрлэх, шинэ технологийг бүтээж чадах хүний нөөцийг бий болгодог. Мөн олон төрлийн сургалтын хөтөлбөрийг оюутнууддаа санал болгож таны сурах хэрэгцээ, сонирхолд нийцсэн чанартай орчныг бүрдүүлэхийг зорьдог. Ямагата хот, Ионезава хот, Цурүока хотын гурван дүүрэгт дөрвөн кампус байдаг ба бүс тус бүрийн онцлогийг харгалзан хөтөлбөр, судалгааны төслүүдийг санал болгодог билээ.
Шинэ
Олон улсын их сургууль нь Нийгата мужийн Минамиүонүма хотод байдаг. Жил болгон 200 гаруй шинэ оюутнуудыг хүлээн авдаг бөгөөд 50 гаруй орны оюутнууд суралцдаг.
Бүх хичээлээ англи хэл дээр явуулдаг анхдагч их сургуулиудын нэг бөгөөд одоогийн байдлаар 143 орны 5100 гаруй оюутан суралцаж төгссөн. Олон улсын харилцааны их сургууль нь олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тал дээр үндэслэн хэлэлцүүлгүүд явуулдаг бол олон улсын менежментийн их сургууль нь бодит төсөл дээр суралцах, илтгэл зэргээр дамжуулан амьдрал дээр ашиглагдах практик ур чадваруудыг суулгадаг.
Шинэ
Осакагийн их сургууль нь 11 бакалаврын, 15 магистр, докторын сургууль, 26 судалгааны төв, 4 номын сан, 2 их сургуулийн эмнэлэгтэй японы хамгийн анхны цогц судалгааны их сургуулиудын нэг юм. Японы боловсролын байгууллагуудын тэргүүлэгч эгнээнд алхдаг бөгөөд англи болон япон хэл дээрх олон төрлийн хөтөлбөрүүдийг танд санал болгож байна. Осака хотын хойд хэсэгт орших ба Сүита, Тоёнака, Мино гэсэн 3 хотхонтой. Дэлхийн 100 улсаас цугласан оюутнууд болон судлаачид таныг хүлээж байна.
Шинэ
Тооёо их сургуулийг 1887 онд Энрио Иноүэ үүсгэн байгуулсан. Гол кампус нь Токиогийн Бүнкёо хотод байрладаг бөгөөд Токиогийн эргэн тойронд 5 кампус байдаг. Уран зохиол, эдийн засаг, бизнес, шинжлэх ухаан, инженерчлэл, компьютерийн шинжлэх ухаан зэрэг 13 факультет, 46 тэнхим, 30,000 гаруй оюутантай их сургууль юм. Бакалаврын түвшинд Олон улс судлалын сургуулийн 2 тэнхим (Дэлхийн инновацын тэнхим ба Олон улс болон бүс нутаг судлалын тэнхим) нь англи хэлээр ордог хөтөлбөрүүдтэй бөгөөд оюутнуудад бүх хичээлийг англи хэл дээр дүүргэж, эрдмийн зэрэг авах боломжийг олгодог. Япон хэлийг заавал судлах ёстой бөгөөд 4 жилийн хугацаанд япон хэлний мэдлэгээ эхнээс нь сайжруулах боломжтой.
Шинэ
Рицүмэйкан Ази Номхон далайн их сургууль (APU) нь 2000 онд байгуулагдсан цагаасаа хойш, “Дэлхийн энх тайван, амар амгалан, хүн чанар”, “Олон улс хоорондын хамтын ойлголцол”, "Дэлхийн иргэн"-ийг бэлтгэх уриатайгаар цоо шинэ олон соёл болоод олон хэлийг цогцлоосон орчныг их сургуульдаа бүрдүүлсээр байгаа билээ. Япон дахь олон улсын их сургууль гэдгээрээ алдартай бөгөөд одоогоор 95 орны гадаад оюутнууд суралцаж байна. Тус сургууль нь Олон улсын маркетингийн факультет (Бизнес), Ази Номхон далайн факультет (Нийгмийн шинжлэх ухаан) гэсэн хоёр факультетээс бүрддэг. Хичээл нь япон, англи хэл дээр явагддаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд өөрсдийн соёл, шашин шүтлэг, үзэл бодол зэргээс үл хамааран хамтдаа хөгжиж, амьдарч, дэлхийд тулгараад буй ярвигтай асуудлуудыг шийдвэрлэхээр суралцаж байна. Та бүгд ч гэсэн APU-д нэгдэж, хамтдаа дэлхийг өөрчилцгөөе!
Шинэ
Токио олон улсын их сургууль нь дараах 3 мэргэжлээр элсэлт авдаг ба бүх хичээл нь англи хэлээр явагддаг. “Дижитал бизнес болон Инновац”, “Бизнесийн эдийн засаг”, “Олон улсын харилцаа” гэх гурван мэргэжлийн хөтөлбөртэй. Нийт оюутнуудынх нь 70 гаруй хувийг гадаад оюутнууд эзэлдэг ба олон улсын оюутнуудын хүрээлэл дунд, дэлхийн жишигт нийцсэн багш нарын удирдлага дор суралцах боломжтой гэдгээрээ онцлогтой.
1. “Дижитал бизнес болон Инновац” -Хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийг бизнест хэрхэн ашиглах.
2. “Бизнесийн эдийн засаг”-сургуулиа төгсөөд бизнесийн ертөнцөд хэрэг болох ур чадварт суралцах.
3. “Олон улсын харилцаа” сүүлийн жилүүдэд улам ээдрээтэй болж байгаа улс орон хоорондын мөргөлдөөний үндсэн шалтгааныг олох зэрэг олон улсын тавцанд идэвхтэй байх ур чадварыг эзэмшдэг.
Шинэ
Нагоя худалдаа, бизнесийн их сургууль (NUCB) нь 1935 онд байгуулагдсан. Сүүлийн 80 жилийн хугацаанд дэлхийн хэмжээний боловсролын байгууллага гэдгээрээ олонд танигдаж дэлхийн бизнесийн сургуулиудын зөвхөн 5%-д байдаг AACSB магадлан итгэмжлэлтэй. Японы үйлдвэрлэлийн нийслэл Нагоя хот нь үүх түүхээрээ баялаг Аичи мужид орших бөгөөд дэлхийн тэргүүлэх компаниуд энд бий. Жил бүр 300 орчим гадаад оюутнууд тус сургуульд элсэн суралцдаг бөгөөд Нишшин кампуст Хятад, Солонгос улсаас эхлээд Сингапур, Франц, Америк, Канад, Мексик зэрэг 58 гаруй орноос ирж суралцдаг. Мөн 50 гаруй улсын 150 орчим сургуулиудтай 2+2 оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. Сургуулийн гол зорилго нь Шинэ Ази болон бусад орнуудын хоорондын ялгааг даван гарах даяарчлагдсан сэтгэхүйтэй, өндөр ур чадвар, ёс зүйн өндөр чадамжтай удирдагчдыг бэлтгэх явдал юм.
Шинэ
Хёого мужийн их сургууль нь 2020 оноос эхлэн Олон улсын бизнесийн хөтөлбөр (GBC) гаргаж, тус хөтөлбөр нь Боловсролын яамны "Special Program of the Japanese Government Scholarship for Student Priority Placement"-аар сонгогдсон. GBC хөтөлбөрд оюутнууд эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр 4 жил англи хэл дээр суралцаж, дадлага хийдэг.
GBC хөтөлбөр нь:
* Глобал сэтгэлгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ажиллах хүчнийг бэлтгэх.
* Эдийн засаг, маркетингийн салбарын мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх
* Олон орны оюутнуудтай хамт суралцаж олон соёлыг танин мэдэх
* Оюутнуудаа Хёого мужийн амжилттай яваа томоохон компаниудад дадлага хийж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилготой.
Хёого мужийн их сургууль, Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Дэлхийн бизнесийн тэнхим
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь дэлхийн тавцанд идэвхтэй үйл ажиллагаа явуулах бизнес эрхлэгчид, олон улсын төрийн албан хаагчдыг бэлтгэхэд оршдог бөгөөд зөвхөн магистрын сургалт явуулдаг ба бүх хичээл англи хэл дээр явагддаг. Оюутнууд эдийн засаг, бизнесийн удирдлагын хичээлээс гадна олон талт байдлын дунд хүмүүстэй харилцах, бие биенийхээ ялгааг ойлгох, даяаршлын дэвшлийн нөлөөгөөр соёлын болон олон үндэстний соёл хоорондын харилцааны үнэт зүйлс, ертөнцийг үзэх үзэл, түүхэн үзэл бодлын ялгааг даван туулахад суралцаж, асуудлыг судлах, асуудлыг шийдвэрлэх чадварыг онцлон суралцах юм.
Шинэ
Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль (Kyoto University of Advanced Science, KUAS) нь 1969 онд Киото хотод байгуулагдсан. 2020 онд шинээр инженерийн салбар сургуулиа байгуулж, оюутнууддаа мэргэжлийн болон практик сургалтын хөтөлбөрөөр дамжуулан орчин үеийн дэвшилтэт технологийн талаар суралцах боломжийг олгосон. Өдөр өдрөөр өөрчлөгдөн, шинэчлэгдэж буй нийгэмд өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч, мөн аливааг олон талаас нь харж чаддаг, даяаршиж буй нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олж чадахуйц ажиллах хүчнийг бэлтгэдгээрээ онцлогтой.
Шинэ
Хёого мужийн их сургууль нь Олон улсын худалдаа, эдийн засаг зэрэг 6 факультет, 14 тэнхимээс бүрддэг. 2020 оноос эхлэн Олон улсын бизнесийн хөтөлбөр (GBC) гаргаж, тус хөтөлбөр нь Боловсролын яамны "Special Program of the Japanese Government Scholarship for Student Priority Placement"-аар сонгогдсон. Тус хөтөлбөр нь 1-р курсээсээ эхлэн бүх хичээлээ англи хэлээр үзэх боломжтойгоороо онцлогтой.
GBC хөтөлбөр нь:
* Глобал сэтгэлгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ажиллах хүчнийг бэлтгэх.
* Эдийн засаг, маркетингийн салбарын мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх
* Олон орны оюутнуудтай хамт суралцаж олон соёлыг танин мэдэх
* Оюутнуудаа Хёого мужийн амжилттай яваа томоохон компаниудад дадлага хийж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилготой.
Шинэ
Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль нь Япон улсад анагаах ухаан, нийгмийн халамжийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг анхны нэгдсэн сургууль бөгөөд 1995 онд Точиги мужийн Отавара хотод анхны сургуулийнхаа нээлтийг хийсэн. Өнөөдөр тус хотоос гадна Чиба мужийн Нарита хот, Токио хотын Минато дүүрэг, Канагава мужийн Одавара хот, Фүкүока мужийн Окава хотууд дахь сургуулиудад 10000 орчим оюутнууд суралцаж байна. 2022 оны хичээлийн жилд Азиас 194 оюутан, тэр дунд Монголоос 22 оюутан бакалавр, магистр, докторт суралцаж байна. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай жил бүр 5-10 монгол оюутныг тэтгэлгээр суралцуулахаар харилцан тохиролцож 2018 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Шинэ
Ямагата их сургууль нь 4 кампуст 6 тэнхимтэй, 6 аспирантурын сургуультай бөгөөд ойролцоогоор 9000 гаруй оюутнууд суралцдаг. Японы зүүн хэсгийн хамгийн том үндэсний сургуулиудын нэг юм. Тус сургууль нь дотоодын болон олон улсын хамтын асуудлыг шийдвэрлэх, шинэ технологийг бүтээж чадах хүний нөөцийг бий болгодог. Мөн олон төрлийн сургалтын хөтөлбөрийг оюутнууддаа санал болгож таны сурах хэрэгцээ, сонирхолд нийцсэн чанартай орчныг бүрдүүлэхийг зорьдог. Ямагата хот, Ионезава хот, Цурүока хотын гурван дүүрэгт дөрвөн кампус байдаг ба бүс тус бүрийн онцлогийг харгалзан хөтөлбөр, судалгааны төслүүдийг санал болгодог билээ.
Шинэ
Токай их сургууль нь 23 факультет, 62 тэнхимтэй. 300 орчим хичээлээс гадуурх клуб, дугуйлантай. Ойролцоогоор 28000 гаруй оюутантай бөгөөд үүний 1431 нь гадаад оюутан. Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний хөтөлбөрүүдтэй ба албан бичиг, тайлан, илтгэл бичихэд шаардлагатай япон хэлний чадварыг олгодог.
Шинэ
Токүшима их сургуульд та бүхэн дараах мэргэжлүүдээс сонгон суралцах боломжтой.
1. Шинжлэх ухааны факультет (Түүх, Гадаадын уран зохиол, Археологи, Сэтгэл судлал, Эдийн засаг, Хууль, Бизнесийн удирдлага, Улс төр),
2. Шинжлэх ухаан, инженерчлэлийн факультет (Математик, Биологи, Хими, Архитектур, Хот төлөвлөлт, Цахилгаан ба электрон систем, Хиймэл оюун ухаан ),
3. Био нөөц, үйлдвэрлэлийн факультет ( Хүнс, Био үйлдвэрлэл)
Магистр, Докторын түвшинд: Бүтээлч шинжлэх ухааны факультет, Анагаах ухааны факультетүүдээс сонгон суралцах боломжтой.
Шинэ
Олон улсын их сургууль нь Нийгата мужийн Минамиүонүма хотод байдаг. Жил болгон 200 гаруй шинэ оюутнуудыг хүлээн авдаг бөгөөд 50 гаруй орны оюутнууд суралцдаг.
Бүх хичээлээ англи хэл дээр явуулдаг анхдагч их сургуулиудын нэг бөгөөд одоогийн байдлаар 142 орны 5019 оюутан суралцаж төгссөн. Олон улсын харилцааны их сургууль нь олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тал дээр үндэслэн хэлэлцүүлгүүд явуулдаг бол олон улсын менежментийн их сургууль нь бодит төсөл дээр суралцах, илтгэл зэргээр дамжуулан амьдрал дээр ашиглагдах практик ур чадваруудыг суулгадаг.
Шинэ
70 жилийн түүхтэй үндэсний их сургууль Сайтама нь либерал урлаг, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, инженерчлэл гэсэн 5 факультеттай. Салбар, чиглэлээр нь ялгалгүй нэг хотхонд хичээл нь явагддаг бөгөөд энэ нь өөр өөр мэргэжлийн оюутнууд, багш нартайгаа дотносож хүрээллээ тэлэх, салбар салбараараа хамтран олон төрлийн судалгаа явуулах, үр дүнгээ бусад оюутнууддаа хуваалцах онцгой ач холбогдолтой. Дэлхийн 170 гаруй орны их сургуулиудтай оюутан солилцооны гэрээтэй бөгөөд тус сургуулиудад өөрсдийн оюутнуудыг англи хэлээр сургах боломжийг нь бүрдүүлж өгсөн. Оюутан солилцооны хөтөлбөр, судлаач оюутанг оролцуулбал одоогийн байдлаар 550 гаруй гадаад оюутнууд тус сургуульд суралцаж байна.
Шинэ
Рицүмэикан Ази Номхон далайн их сургууль (APU) нь 2000 онд байгуулагдсан цагаасаа хойш, “Дэлхийн энх тайван, амар амгалан, хүн чанар”, “Олон улс хоорондын хамтын ойлголцол”, "Дэлхийн иргэн"-ийг бэлтгэх уриатайгаар цоо шинэ олон соёл болоод олон хэлийг цогцлоосон орчныг их сургуульдаа бүрдүүлсээр байгаа билээ. Япон дахь олон улсын их сургууль гэдгээрээ алдартай бөгөөд одоогоор 95 орны гадаад оюутнууд суралцаж байна. Тус сургууль нь Олон улсын маркетингийн факультет (Бизнес), Ази Номхон далайн факультет (Нийгмийн шинжлэх ухаан) гэсэн хоёр факультетээс бүрддэг. Хичээл нь япон, англи хэл дээр явагддаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд өөрсдийн соёл, шашин шүтлэг, үзэл бодол зэргээс үл хамааран хамтдаа хөгжиж, амьдарч, дэлхийд тулгараад буй ярвигтай асуудлуудыг шийдвэрлэхээр суралцаж байна. Та бүгд ч гэсэн APU-д нэгдэж, хамтдаа дэлхийг өөрчилцгөөе!
Шинэ
Токио олон улсын их сургууль нь дараах 3 мэргэжлээр элсэлт авдаг ба бүх хичээл нь англи хэлээр явагддаг. “Дижитал бизнес болон Инновац”, “Бизнесийн эдийн засаг”, “Олон улсын харилцаа” гэх гурван мэргэжлийн хөтөлбөртэй. Нийт оюутнуудынх нь 70 гаруй хувийг гадаад оюутнууд эзэлдэг ба олон улсын оюутнуудын хүрээлэл дунд, дэлхийн жишигт нийцсэн багш нарын удирдлага дор суралцах боломжтой гэдгээрээ онцлогтой.
1. “Дижитал бизнес болон Инновац” -Хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийг бизнест хэрхэн ашиглах.
2. “Бизнесийн эдийн засаг”-сургуулиа төгсөөд бизнесийн ертөнцөд хэрэг болох ур чадварт суралцах.
3. “Олон улсын харилцаа” сүүлийн жилүүдэд улам ээдрээтэй болж байгаа улс орон хоорондын мөргөлдөөний үндсэн шалтгааныг олох зэрэг олон улсын тавцанд идэвхтэй байх ур чадварыг эзэмшдэг.
Шинэ
Осака их сургууль нь 11 факультет, 16 магистр , докторын сургууль, 25 судалгааны төв, 4 номын сан, 2 их сургуулийн эмнэлэгтэй японы хамгийн анхны нэгдсэн судалгааны их сургуулиудын нэг юм. Японы боловсролын байгууллагуудын тэргүүлэгч эгнээнд алхдаг англи болон япон хэл дээрх олон төрлийн хөтөлбөрүүдийг танд санал болгож байна. Осака хотын хойд хэсэгт орших ба Сүита, Тоёнака, Мино гэсэн 3 хотхонтой. Дэлхийн 100 улсаас цугласан оюутнууд болон судлаачид таныг хүлээж байна.
Шинэ
Нагоя худалдаа, бизнесийн их сургууль (NUCB) нь 1953 онд байгуулагдсан. Сүүлийн 80 жилийн хугацаанд дэлхийн хэмжээний боловсролын байгууллага гэдгээрээ олонд танигдаж дэлхийн бизнесийн сургуулиудын зөвхөн 5%-д байдаг AACSB магадлан итгэмжлэлтэй. Автомашин, вааран эдлэл болон агаарын тээврийн үйлдвэрлэл зэрэг дэвшилтэт технологийн үйлдвэрлэлээрээ алдартай Нагоя мужид байрладаг. Жил бүр 35 гаруй орны 200 орчим гадаад оюутнууд тус сургуульд элсэн суралцдаг. Мөн 40 гаруй улсын 100 орчим сургуулиудтай 2+2 оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. Сургуулийн гол зорилго нь Шинэ Ази болон бусад орнуудын хоорондын ялгааг даван гарах даяарчлагдсан сэтгэхүйтэй, өндөр ур чадвар, ёс зүйн өндөр чадамжтай удирдагчдыг бэлтгэх явдал юм.
Шинэ
Хотын болон байгалийн үзэмж тэгш хосолсон, амьдрахад таатай Күмамото мужид мэргэшсэн гэрчилгээтэй асаргааны ажилтан болохыг хүсэж байна уу? Ажлын байрны олдоц сайтай, найдвартай, цалингийн хувьд ч тогтвортой. Асаргааны мэргэшсэн гэрчилгээтэй болсноор “асаргааны виз”-ээр Японд удаан хугацааны турш ажиллаж, амьдрах боломжтой.Бид сургалтын төлбөр болоод амьжиргааны зардалд дэмжлэг үзүүлэхээс гадна цагийн ажилд танилцуулж өгдөг.
Шинэ
Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль (Kyoto University of Advanced Science, KUAS) нь 1969 онд Киото хотод байгуулагдсан. 2020 онд шинээр инженерийн салбар сургуулиа байгуулж, оюутнууддаа мэргэжлийн болон практик сургалтын хөтөлбөрөөр дамжуулан орчин үеийн дэвшилтэт технологийн талаар суралцах боломжийг олгосон. Өдөр өдрөөр өөрчлөгдөн, шинэчлэгдэж буй нийгэмд өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч, мөн аливааг олон талаас нь харж чаддаг, даяаршиж буй нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олж чадахуйц ажиллах хүчнийг бэлтгэдгээрээ онцлогтой.
Шинэ
Хүмүүнлэг, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй гэх факультетээс бүрддэг. Хүмүүнлэгийн салбарт сэтгэл судлал, хэл шинжлэл, соёл, урлаг, хууль зүйгээр суралцах боломжтой байдаг бол шинжлэх ухааны факультет нь дотроо хэд хэд хуваагддаг. Хими болон амьд организмын шинжлэх ухаан ба инженерчлэл, Физик болон материаллаг инженерчлэл, системийн инновацын инженерчлэл хэмээх тэнхимүүдтэй. Хөдөө аж ахуйн сургууль нь ургамал судлал, хэрэглээний биохими, ойн шинжлэх ухаан, хүнсний бүтээгдэхүүн ба байгаль орчин, амьтан судлал, мал эмнэл зүйн тэнхимээс бүрддэг юм. Хөдөө аж ахуйн факультет нь туршилтын болон практик зүйн сургалтын талбайтай бөгөөд практик ой, мал эмнэлэг ч бий.
Шинэ
Осака их сургууль нь 11 факультет, 16 магистр , докторын сургууль, 25 судалгааны төв, 4 номын сан, 2 их сургуулийн эмнэлэгтэй японы хамгийн анхны нэгдсэн судалгааны их сургуулиудын нэг юм. Японы боловсролын байгууллагуудын тэргүүлэгч эгнээнд алхдаг манай сургууль нь англи болон япон хэл дээрх олон төрлийн хөтөлбөрүүдийг танд санал болгож байна. Манай сургууль нь Осака хотын хойд хэсэгт орших ба Сүйта, Тоёнака, Мино гэсэн 3 хотхонтой. Дэлхийн 100 улсаас цугласан оюутнууд болон судлаачид таныг хүлээж байна.
Шинэ
Киотогийн шинжлэх ухааны их сургууль (Kyoto University of Advanced Science, KUAS) нь 1969 онд байгуулагдсан хувийн сургууль юм. Манай сургуулийн хувьд 2020 оны 4-р сараас эхлэн 100% англи хэл дээр Японы дэвшилтэт технологийг суралцаж болох сургалтын хөтөлбөртэй болсон. Киотогийн шинжлэх ухааны их сургууль нь өдөр өдрөөр өөрчлөгдөн, шинэчлэгдэж буй нийгэмд өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч, мөн аливааг олон талаас нь харж чаддаг, даяаршиж буй нийгэмд өөрийн байр сууриа олж чадахуйц ажиллах хүчинг бэлтгэдэг.
Шинэ
Гадаад оюутан ч аюулгүй, тайван амгалан амьдарч болохуйц Күмамото мужид мэргэшсэн гэрчилгээтэй асаргааны ажилтан болохыг хүсэж байна уу? Күмамото муж нь Японы томоохон хотуудын нэг ч ногоон байгууламж, байгалийн өвөрмөц тогтоцтой амьдрахад нэн таатай газар юм. Асаргааны мэргэшсэн гэрчилгээтэй болсноор Японд урт хугацааны турш ажиллах боломжтой. Бид сургалтын төлбөр болоод амьжиргааны зардалд дэмжлэг үзүүлэхээс гадна цагийн ажилд танилцуулж өгдөг.
Шинэ
Күмамото их сургууль нь 7 факультет, 6 ахисан түвшний хөтөлбөр, 26 боловсрол, судалгааны төвтэй улсын их сургууль. 1887 онд 5-р бүрэн дунд сургууль хэмээн нээгдэж, 1949 онд улсын их сургууль болсон. Одоогийн байдлаар 8000 орчим бакалавр, 2000 орчим магистр, 2700 орчим багш ажилчинтай. Сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи, судалгааны багажийг ашигласан судалгаа хийдэг тус их сургууль нь гадаад оюутнуудыг хүлээн авч олон улсын соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулж байна.
Шинэ
The GIGA (Global Information and Governance Academic) Program is a four-year undergraduate degree program that equips students with the knowledge and skills needed in this era of rapid progress, positioning them for unmatched careers in global enterprises. This Bachelor’s degree program taught entirely in English, welcomes resourceful, independent individuals who are motivated to explore their full potential.
Шинэ
Удирдлагын ухааны их сургууль нь "шинийг санаачлагч" ажиллах хүчнийг бэлтгэдэг. Суралцагчдын суралцах хугацаа хоёр жил бөгөөд "Бизнесийн удирдлагын магистр" зэрэгтэй төгсдөг. Манай сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн суралцагчид ирээдүйд өөрийн бизнесээ амжилттай явуулах, компани дотроо шинэ бизнес санааг хөгжүүлэх зорилгын дор суралцдаг. Удирдлагын ухааны их сургуульд суралцагчдын тал орчим хувь нь гадаад оюутнууд гэдгээрээ онцлог.
Шинэ
Located in the heart of Japan, Tokyo International University is a leading global university that provides degree programs taught in English. With world-renowned faculty and students from 68 countries, TIU offers a truly international learning environment.
In the E-Track Program, students can earn a 4-year, fully accredited bachelor's degree in Business Economics (B.A.), Digital Business & Innovation (B.S.), or International Relations (B.A.) in English. No prior Japanese language experience is required.
※ Scholarships that reduce the tuition fee by from 30% to 100% are available.
Шинэ
Хёого мужийн их сургууль, Олон улсын худалдаа, эдийн засгийн факультет, Олон улсын бизнесийн хөтөлбөр (GBC)
2020 оноос эхлэн тус хөтөлбөр нь Боловсролын яамнаас гаргасан "Special Program of the Japanese Government Scholarship for Student Prioriy Placement"-аар сонгогдсон. I курсээсээ эхлэн эдийн засаг, маркетингийн ухааны бүх хичээлээ англи хэлээр үзэх боломжтой тусгай хөтөлбөр.
GBC хөтөлбөрийн талаар:
* Глобал сэтгэлгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ажиллах хүчнийг бэлтгэх хөтөлбөр
* Эдийн засаг, маркетингийн салбарын мэргэжлийн ур чадварыг эзэмшиж, эдийн засгийн ухааны зэрэгтэй болох
* Олон улсын оюутнуудтай хамт суралцаж олон соёлыг танин мэдэх боломжтой
* Хёого мужийн амжилттай яваа томоохон компаниудад дадлаг хийж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой
Шинэ
APU нь 2000 онд нээгдсэнээсээ хойш, "Дэлхийн иргэн"-ийг бэлтгэхийн тулд өнөөдрийг хүртэл байгаагүй цоо шинэ олон соёл болоод олон хэлийг цогцлоосон орчныг их сургуульдаа бүрдүүлсээр байгаа билээ. Мөн APU-д суралцаж буй суралцагчдын тал гаруй хувь нь 94 улс орон, бүс нутгаас хүрэлцэн ирсэн байдаг бөгөөд Япон дахь олон улсын их сургууль гэдгээрээ алдартай. Тус сургууль нь Олон улсын маркетингийн факультет (Бизнес), Ази Номхон далайн факультет (Нийгмийн шинжлэх ухаан) гэсэн хоёр факультетээс бүрддэг. Хичээл япон болон англи хэл дээр явагддаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд өөрсдийн соёл, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үнэт зүйлсийн ялгааг үгүй хийж, хамтдаа суралцаж, амьдарч, дэлхийд тулгараад буй ярвигтай асуудлуудыг шийдвэрлэхээр суралцаж байна. Та бүгд ч гэсэн APU-д нэгдэж, хамтдаа дэлхийг өөрчилцгөөе!
Шинэ
Ёкохама улсын их сургууль нь бакалаврын 5, магистр, докторын 6 факультеттэй бөгөөд бүх суралцагчид нэг кампусд суралцах боломжтой сургууль гэдгээрээ алдартай. Нийт суралцагчдын 10 гаруй хувь нь гадаад оюутнууд байдаг бөгөөд ойролцоогоор 1000 гаруй гадаад оюутантай. Англи хэл дээр магистр, докторын зэрэг авах боломжтой олон улсын социологи, шинжлэх ухаан, мэдээлэл технологи, байгаль орчин, хот төлөвлөлтийн хөтөлбөрүүд байдаг. Ёкохама улсын их сургууль олон улсаас ирж буй гадаад оюутанд аюулгүй, найдвартай сурах орчинг санал болгохоос гадна дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх боловролыг олгодог.
Шинэ
Сургуулийн байрандаа нийгмийн ухаан, боловсролын ухаан, шинжлэх ухаан технологийн анги, хөдөө аж ахуйн ангиудыг нэг доор цогцлоосон улсын их сургууль билээ. Ойролцоогоор 23 орны 200 гаруй гадаад оюутнууд суралцдаг. Олон өөр салбарт суралцдаг эдгээр оюутнууд маань олон улсын соёлын арга хэмжээнд хамтдаа нэгдэж, бие биедээ харилцан соёлоо сурталчилж, ертөнцийг харах өнцгөө улам тэлэн ирээдүйн удирдагч болох замналаа бэхжүүлцгээж байна. Багш оюутнуудын харилцаа маш ойр бөгөөд "Их сургууль бүхэлдээ нэг гэр бүл юм шүү" гэсэн уур амьсгалыг танд мэдрүүлнэ. Сэтгэл амар, аюулгүй орчинд та бүхэн оюутан насаа үдэх болно. Мөн манай их сургууль нь Мориока хотын төвд байрладаг бөгөөд хурдан галт тэрэгний буудалтай маш ойрхон. Өөрөөр хэлбэл бусад хот руу зорчих зам харилцаа маш сайн хөгжсөн гэсэн үг.
(Токио хот руу хурдан галт тэргээр 2 цаг явж очно)
Шинэ
Located in northern Osaka, Osaka University has three campuses in the cities of Suita, Toyonaka, and Minoh. Each are just outside the center of Osaka city, and offer easy access to Osaka (Itami) Airport and the bullet train at Shin- Osaka Station. With its 11 schools, 16 graduate schools, 25 research institutes, centers, and facilities, four libraries, and two university hospitals, you can be sure that as a comprehensive research university it has anything and everything you ever wanted to study, including breakthroughs in cutting-edge research and technology you may have ever even dreamt about! Researcher and students from all over the world are welcome, and Osaka University has its doors open wide for you!
Шинэ
"Founded in 1911, Kyushu University is a leading institute of higher education in Fukuoka, which has approximately 19,000 students including more than 2,300 international students from over 90 countries. We offers 78 international degree programs (5 undergraduate, 73 graduate in a variety of the field), all of which are taught in English."
Шинэ
"Киотогийн их сургууль нь эртний өв уламжлал, орчин үеийн шинэчлэлийг хамтад нь цогцлоосон Киото хотод байрладаг билээ. Ази тивийн сургууль дундаас хамгийн их Нобелийн шагналтнуудыг төрүүлсэн, мөн 2019 онд Япон улсын их сургуулийн зэрэглэл тогтооход нийт оноогоор тэргүүлж
1-р байранд бичигдсэн байдаг. Киотогийн их сургуулиас гаргасан Kyoto iUP хөтөлбөр нь гадаад оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Элсэн орсоны дараагаар 6 сар бэлтгэл хичээл үзээд 4 жил бакалаврын ангид суралцах хуваарьтай. Элсэн орох үед япон хэлний мэдлэг шаардахгүй бөгөөд япон хэлний эрчимжүүлсэн сургалтанд хамрагдаж, бусад нэмэлт хичээл үзэхийн хажуугаар эрдэм шинжилгээний судалгаа хийх боломжтой. Манай сургуульд Монгол улсаас гадна дэлхийн өнцөг бүрээс гадаад оюутнууд ирж суралцаж байна."
Шинэ
Та Күмамото мужид асаргаа сувилгааны мэргэжлийн үнэмлэх аваад үндсэн ажилтнаар ажилламаар байна уу. Суралцахад тань хангалттай тэтгэлэгтэй ба сургуулийн төлбөр болон амьдрах зардалаар хангана. Сувилгааны газарт цагийн ажил хийх боломжтой. Мэргэжлийнхээ үнэмлэхийг авсаныхаа дараагаар "Асаргаа"-ны виз болгоод гэр бүлийн хамт урт хугацаагаар Японд амьдрах боломжтой. Күмамото муж нь байгаль болон хот суурин хосолсон амьдрахад таатай бүс нутаг билээ.
Шинэ
Күмамото их сургууль нь 7 факультет, 6 аспирантурын сургуультай бөгөөд 23 боловсролын судалгааны хэлтэстэй улсын их сургууль билээ. Анх 1887 онд дунд ахлах бүлэгтэй 5-р сургууль гэж байгуулагдаад 1949 онд улсын их сургууль болсон байдаг. Одоогийн байдлаар манай сургууль нь 8000 бакалаврын оюутан, 2000 аспирантур, 2600 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өндөр түвшиний эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэдэг цогц их сургууль маань гадаадаас олон оюутнуудыг элсүүлж бүс нутаг болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Шинэ
"Кэйо их сургууль нь Японы урт удаан түүхтэй эртний хувийн их сургууль билээ. Их сургуулийн байр нь чадварлаг боловсон хүчнээр бүрдсэн, нөөц баялаг дүүрэн их хот Токио болон түүний ойр орчмын бүсд байрладаг. Тус сургууль нь үүсгэн байгуулагч Фүкүзава Юкичи-ийн ""Бодит амьдралд""-д хэрэг болох эрдмийг эн түрүүнд тавьсугай гэсэн үзэл бодлыг нь үргэлжлүүлэн, олон бүлэг давхаргыг хамарсаар боловсрол, эрдэм шинжилгээ, анагаахын салбарт өдрөөс өдөрт мэрийн ажиллаж байгаа билээ.
Шинэ
Манай сургууль нь хувиараа бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой магистрийн хөтөлбөрт сургууль билээ. Нийт 2 жилийн сургалттай тус сургуулийг та "Бизнесийн удирдлагын магистр /MBA/" цолтой дүүргэх болно. /Мэргэшсэн/
Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх амжилттай бизнес эрхлэгчдийг бэлтгэн гаргахыг зорилгоо болгодог энэхүү сургуульд маань, ирээдүйд өөрийн гэсэн бизнестэй болохоор, стартапп бизнес эхлүүлэхээр зэхэж буй, Японд улсад ажилд орохоор төлөвлөж буй, түүнчлэн компанийн өв залгамжлагч, бизнес удирдагч болохоор зорьж буй гээд олон янзын хүсэл зорилготой гадаад оюутнууд суралцаж байна. Нийт оюутнуудын маань тал хувь нь гадаад оюутнууд бөгөөд Монгол улсын оюутан залуус ч гэсэн жил бүр манай сургуульд элсэн суралцаж байна.
Шинэ
Чюүо их сургууль нь 1885 онд " Англи улсын хуулийн сургууль" -иар анх баригдсан бөгөөд 135 жилийн урт түүхтэй Японы алдартай хувийн сургуулиудын нэг билээ. Одоогоор бүрэлдэхүүндээ 8 их сургууль, аспирантурын 7, мэргэшсэн магистрын 2 сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн 9, ахлах сургууль 4, мөн 2 дунд сургууль багтаасан цогц их сургууль болоод байна. Манай сургууль нь бэлдэн гаргасан хуульчидын тоогоороо Токиогийн их сургуулийн дараа ордог. Мөн төрийн албан хаагчийн шалгалт болон мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн шалгалтанд тэнцэгсдийн тоогоор Япондоо дээгүүр байранд ордог. Шилдэг боловсон хүчинг нийгэмд нийлүүлж ирсэн болохоор олны дунд болон компаниудын дунд маш өндрөөр үнэлэгддэг их сургууль билээ.
Шинэ
Цүкүба их сургууль нь Цүкүба шинжлэх ухааны хотод байрлах эрдэм шинжилгээний цогц их сургууль бөгөөд дэлхийн олон орны оюутнууд суралцдаг олон улсын их сургууль юм. Гадаад оюутны тоогоор Япон улсад дээгүүр байранд бичигддэг ба зөвхөн англи хэлээр бакалавраа дүүргэх боломжтой хэд хэдэн ангитай. Мөн Япон хүмүүстэй хамтран олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдах боломжтойгоос гадна, сургуулийн байр нь дотроо оюутны байртай болон супермаркетууд байршсан зэрэг олон давуу талуудтай. Imagine the future гэсэн лоозонтойгоор олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн суралцахаас гадна олон орны багш нараас эрдмийн дуу сонсох нөхцөл бүрдсэн.
Шинэ
"Tokyo International University (TIU) is a leading global university located in the heart of Japan. With students from 68 countries and faculty from around the world, students enjoy an international environment in which they can learn and thrive. Moreover, students have countless opportunities to explore Tokyo, a vibrant metropolis that blends the ultramodern with the traditional.
In the E-Track Program, students can earn a four-year bachelor’s degree in Business Economics (B.A.), Digital Business and Innovation (B.S.), and International Relations (B.A.). As an English-medium program, Japanese ability is not required to apply, however TIU offers language courses ranging from beginner to upper-advanced. In addition to excellent courses, TIU provides exceptional student support through the International Exchange Office, a peer assistant network, and the Career Center.
Tuition Reduction Scholarships are available at rates of 30, 50, 80, and 100 percent.
These qualities and more make TIU the ideal international learning environment. Find out more at www.tiu.ac.jp/etrack."
Шинэ
Католик шашины төрөлжсөн их сургууль болох Нанзан нь 1946 онд байгуулагдсан бөгөөд нийт 8 факультетийн 17 ангид элсэлт авдаг билээ.Ойролцоогоор 10000 орчим оюутнууд суралцдагаас 300 гаруйг нь гадаад оюутнууд эзэлдэг. Дэлхийн олон орны хэл цуурайтах олон улсын орчин бүрдсэн сургууль юм. Бакалавр, магистрын сургалтаас гадна япон хэл, япон орны өнөөгийн байдлын талаар эрчимжүүлсэн сургалттай хэлний бэлтгэлийн сургуультай ба уг сургуулиараа дамжуулан гадаад оюутан нэг бүртэй тулж харилцдаг билээ. Мөн япон айлд байрлах, япон оюутантай хамтран байр хөлслөх, сургуулийн дотуур байранд байрлах боломжтой. Хувийн зардлаар суралцаж гадаад оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, мөн лаборатори тоног төхөөрөмжийн төлбөрийг 50% хөнгөлдөг. Үүнээс гадна сургуулийн нэрэмжит болон сургуулиас гадуурх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Шинэ
Эдийн засаг, бизнес удирдлагын чиглэлээр суралцах энэхүү тусгай курс нь 1-р курсээс эхлэн бүх хичээл нь англи хэл дээр
явагддаг. Зөвхөн сургууль дээр хичээл хийгээд байх биш, гадаад улсад дадлага хийх, эрдэм шинжилгээний ажил хийх зэргээр эх дэлхийгээ сургалтын талбар болгож олон улсын мэдлэг чадвараас суралцана. Та манайд суралцсанаар нинжин сэтгэл, бусдыг ойлгон хүндлэх чадвараас гадна эдийн засаг бизнес удирдлагын талаар болон гадаад хэлний өргөн хүрээний мэдлэгтэй болохын сацуу аливаа асуудлыг гүнд нь хүртэл судлах чадвартай болно. Манай сургууль нь Хёого мужаас эхлээд дэлхийн бусад оронд ч манлайлж ажиллаж чадах бүтээлч сэтгэхүйтэй бие даасан боловсон хүчинг бэлдэхээр зорьж байна.
Шинэ
"Рицүмэйкан Ази Номхон Далайн их сургууль нь 2000 онд байгуулагдсанаасаа хойш дэлхийн иргэдийн боловсролыг дэмжихээр олон улсын соёл, хэлийг нэг дор цогцлоосон урьд өмнө байгаагүй цоо шинэлэг орчинг бүрдүүлсэн их сургууль билээ. Олон улсын бизнес удирдлагын сургууль (бизнес) болон Ази Номхон Далайн Их Сургууль (Нийгмийн шинжлэх ухаан) гэсэн 2 сургуультай ба англи япон 2 хэл дээр хичээл нь явагддаг. Ойролцоогоор 90 орчим орон, бүс нутгаас ирсэн гадаад оюутнууд маань өөрсдийн орны соёл, шашин, улстөрийн үзэл бодлыг үл хамааран хамтдаа амьдарч, дэлхийд нийтэд тулгараад буй ярвигтай асуудлуудыг шийдэхээр суралцацгааж байна.
Та бүхэн ч гэсэн бидэнтэй нэгдэж APU-н найз болоорой. Бүгдээрээ хамтдаа дэлхийг өөрчилцгөөе. "