card

Японд суралцах шалгалт (EJU)

Японд суралцах шалгалт (EJU)-ын талаар

Японд суралцах шалгалт (EJU) гэдэг нь хувийн зардлаар Япон улсын их, дээд сургууль (факультет)-д элсэн суралцах хүсэлтэй гадаад иргэдэд зориулан Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO) зохион байгуулдаг шалгалт юм.

Японд очилгүйгээр өөрийн эх орондоо буюу 14 улс, бүс нутгийн 17 хотод (2015 оны 3-р сарын байдлаар) элсэлтийн шалгалт өгөх боломжтой.

Японд суралцах шалгалт (EJU)-аар япон хэлний мэдлэг болон үндсэн мэдлэгийг шалгах бөгөөд гадаад оюутныг хүлээн авч суралцуулдаг олонх их, дээд сургууль тус шалгалтын дүнг гадаад оюутан элсүүлэх шалгуур үзүүлтдээ шаарддаг.

Японд суралцах шалгалт (EJU) өгөхөд ямар нэгэн болзол, шалгуур заадаггүй. Насны хязгаар ч байдаггүй. Ямар ч хүн хэдэн ч удаа өгөх боломжтой.

ШАЛГАЛТ АВАХ ХУГАЦАА

Жил бүрийн 6-р сард (1 дэх), 11-р сард (2 дахь)

ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛЭЭС ШАЛГАЛТЫН ДҮНГ МЭДЭГДЭХ ХҮРТЭЛ

    1 дэх 2 дахь  
1

Шалгалтад бүртгүүлэх өргөдөл гаргах

2-р сар~

3-р сар

7-р сар

Шалгалт өгөгч “Японд суралцах шалгалт (EJU) өгөх заавар”-ыг аван, шалгалтын төлбөрийг төлөн өргөдөл гаргана.

  • Шалгалтын бүртгэл явагдах хугацаа жил бүр өөр байдаг тул заавал шалгана уу.
2 Шалгалт өгөх эрхийн бичиг хүлээн авах 5-р сар 10-р сар

Шалгалт өгөх эрхийн бичгийг бүртгүүлсэн хүн рүү шуудангаар илгээнэ.

  • Монголд бүртгүүлсэн тохиолдолд шалгалт өгөх эрхийн бичгийг бүртгэл хийх үед шалгалт өгөгчид өгнө.
3 Шалгалт авах өдөр 6-р сар 11-р сар Шалгалт өгнө.
4 Шалгалтын дүнг мэдэгдэх хуудас    хүлээн авах 7-р сар 12-р сар

Шалгалтын дүнг мэдэгдэх хуудсыг шалгалт өгөгч рүү шуудангаар илгээнэ.

  • Монголд шалгалт өгсөн тохиолдолд хариу ирснийг шалгалт өгөгч рүү утасдаж мэдэгдэнэ.

Шалгалт өгөгч өргөдөл гаргах үедээ мэдүүлсний дагуу JASSO шалгалт өгөгчийн дүнг элсэхийг хүссэн сургууль руу нь илгээнэ.

 

ШАЛГАЛТ АВАХ ХИЧЭЭЛҮҮД БОЛОН ШАЛГАЛТ АВАХ ХЭЛ

Шалгалт өгөгч нь дараах хичээлүүдээс өөрийн элсэхийг хүссэн сургуулийнхаа заасан 1-3 хичээлийг сонгож шалгалт өгнө. Байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлийг хоёуланг нь зэрэг сонгох боломжгүй. 

Үндсэн мэдлэгийг шалгах хичээлүүд (Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Математик)-ийн шалгалтыг япон хэл, англи хэлний аль нэгээр өгнө (Япон хэлний шалгалтыг зөвхөн япон хэлээр өгнө). Шалгалт өгөгч нь өөрийн элсэхийг хүссэн сургуулийн элсэлтийн шалгуурт тохируулан, шалгалтад бүртгүүлэх өргөдлийн маягт бөглөж өгөхдөө дээрхийн аль нэг хэлийг сонгоно.

Шалгалт авах хичээлүүд Зорилго Үргэлжлэх хугацаа Оноо Хичээл сонгох Шалгалт авах хэл
Япон хэл Японы их, дээд сургуулиудад суралцахад шаардлагатай япон хэл (Академик япон хэл)-ийг шалгах 125 мин

Уншлага, сонсгол-уншлага
0-400 оноо

Бичгийн шалгалт
0-50 оноо

  Зөвхөн япон хэлээр
Үндсэн мэдлэгийг шалгах Байгалийн ухаан Японы их, дээд сургуулиудад техникийн чиглэлээр суралцахад шаардагдах байгалийн ухааны мэдлэгийг шалгах 80 мин 0-200 оноо Физик, хими, биологийн хичээлээс 2 хичээлийг сонгоно Япон хэл, англи хэлний аль нэгийг сонгоно
Нийгмийн ухаан Японы их, дээд сургуулиудад суралцахад шаардагдах нийгмийн ухааны үндсэн мэдлэг, тэр дундаа сэтгэн бодох чадвар, учир зүйг олох чадварыг шалгана 80 мин 0-200 оноо  
Математик Японы их, дээд сургуулиудад суралцахад шаардагдах математикийн үндсэн мэдлэгийг шалгана 80 мин 0-200 оноо Курс 1, Курс 2-оос аль нэгийг сонгоно

「Нэмэлт тайлбар」

  • Япон хэлний шалгалтын дараалал, үргэлжлэх хугацаа: Бичгийн шалгалт (30 мин) à Уншиж ойлгох (40 мин) à сонсож уншиж ойлгох à сонсох (сонсож уншиж ойлгох болон сонсож ойлгох нийт 55 мин)
  • Байгалийн ухааны шалгалтын бүтэц: Шалгалт өгөгч физик, хими, биологи гэсэн 3 хичээлээс өөрийн элсэн орохыг хүссэн сургуулийн элсэлтийн шалгуурт тохируулан 2 хичээлийг шалгалт өгөх үед сонгоно. (Хичээл тус бүр 100 оноо)
  • Нийгмийн ухааны шалгалт: Нийгмийн ухааны шалгалт нь Японд суралцах шалгалт (EJU)-ын нэгэн өвөрмөц хэсэг юм. Япон улсын ахлах сургуулийн хичээлүүд болох “нийгэм” (улс төр, эдийн засаг), “газарзүй”, “түүх”-ийн хичээлүүдийн нэгдсэн шалгалт юм.
  • Математикийн шалгалтын бүтэц:
    Курс 1: Хүмүүнлэгийн ухааны сургууль болон математикийн мэдлэг шаардах нь харьцангуй бага байгалийн ухааны салбарын сургуулиудад элсэхэд хэрэгтэй.
    Курс 2: Харьцангуй математикийн мэдлэг их шаарддаг сургуулиудад элсэхэд хэрэгтэй.
    Шалгалт өгөгч нь өөрийн элсэхийг хүссэн сургуулийн элсэлтийн шалгуурт тохируулан дээрх 2 курсаас аль нэгийг шалгалт өгөх үед сонгоно.

 

Японд суралцах шалгалт (EJU)-ЫН ДҮНГ ШАЛГУУР БОЛГОДОГ СУРГУУЛИУД

Японы 700 гаруй их, дээд сургууль (бараг бүх улсын сургууль) элсэлтийн шалгууртаа японд суралцах шалгалт (EJU)-ын дүнг шаарддаг.

ЯПОНД СУРАЛЦАХ ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА

Японд суралцах шалгалт (EJU)-ын сүүлийн 4 удаа (2 жил)-гийн дүн хүчинтэй байдаг. Мөн элсэхийг хүссэн сургуульдаа эдгээр шалгалтуудын зөвхөн нэгнийх нь дүнг л мэдүүлэх боломжтой. Жишээлбэл: А их сургууль 2015 оны 1 дэх удаагийн шалгалт (6-р сар), 2 дахь удаагийн шалгалт (11-р сар), 2014 оны 2 дахь удаагийн шалгалт (11-р сар) гэсэн 3 удаагийн шалгалтын дүнг хэрэглэх бол шалгалт өгөгч нь өөрийн өгсөн эдгээр 3 шалгалтаас хамгийн сайн гэж бодсон дүнгээ өөрөө сонгон, тухайн шалгалтын бүртгэлийн дугаарыг А их сургуульд мэдүүлнэ.

  • Зарим сургууль сүүлийн 4 удаагийн шалгалтын дүнг мэдүүлэхийг зөвшөөрөх тохиолдол байхад, тухайн жилийн зөвхөн 1 дэх удаагийн шалгалт, эсвэл зөвхөн 2 дахь удаагийн шалгалтын дүнг мэдүүлэхийг шаарддаг тохиолдол ч байдаг. Сургууль бүр өөр өөр байдаг учраас элсэхийг хүссэн сургуулийнхаа оюутан элсүүлэх заавраас сайтар харж нягтална уу.
  • 1 дэх удаагийн шалгалт (6-р сар)-ын япон хэлний шалгалтын дүн, 2 дахь удаагийн шалгалт (11-р сар)-ын нийгмийн ухааны хичээлийн шалгалтын дүн гэх мэтээр өөр өөр удаагийн шалгалтын дүнг тус тусад нь мэдүүлэх боломжтой.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ

Бие эрхтэний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, том хэмжээтэй асуултын хуудас ашиглан шалгалт өгөх, шалгалтын цагийг сунгах гэх мэт тусгай дэмжлэг авах шаардлагатай тохиолдолд өргөдлийн маягт өгөхөөсөө өмнө шалгалт зохион байгуулагч байгууллагад хандана уу.

ХОЛБООС

Японд суралцах шалгалт (EJU)-ыг Монгол улсад "Монголын Япон хэлний багш нарын холбоо" хариуцан зохион байгуулдаг.

Шалгалтын талаарх мэдээллийг дараах холбоосуудаас авах боломжтой. 

 

Монголын Япон хэлний багш нарын холбоо

Японд суралцах шалгалт (EJU)-ын веб сайт