Их сургуулиуд
Шинэ
Осака их сургууль нь 11 факультет, 16 магистр , докторын сургууль, 25 судалгааны төв, 4 номын сан, 2 их сургуулийн эмнэлэгтэй японы хамгийн анхны нэгдсэн судалгааны их сургуулиудын нэг юм. Японы боловсролын байгууллагуудын тэргүүлэгч эгнээнд алхдаг манай сургууль нь англи болон япон хэл дээрх олон төрлийн хөтөлбөрүүдийг танд санал болгож байна. Манай сургууль нь Осака хотын хойд хэсэгт орших ба Сүйта, Тоёнака, Мино гэсэн 3 хотхонтой. Дэлхийн 100 улсаас цугласан оюутнууд болон судлаачид таныг хүлээж байна.
Шинэ
Киотогийн шинжлэх ухааны их сургууль (Kyoto University of Advanced Science, KUAS) нь 1969 онд байгуулагдсан хувийн сургууль юм. Манай сургуулийн хувьд 2020 оны 4-р сараас эхлэн 100% англи хэл дээр Японы дэвшилтэт технологийг суралцаж болох сургалтын хөтөлбөртэй болсон. Киотогийн шинжлэх ухааны их сургууль нь өдөр өдрөөр өөрчлөгдөн, шинэчлэгдэж буй нийгэмд өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч, мөн аливааг олон талаас нь харж чаддаг, даяаршиж буй нийгэмд өөрийн байр сууриа олж чадахуйц ажиллах хүчинг бэлтгэдэг.
Шинэ
Гадаад оюутан ч аюулгүй, тайван амгалан амьдарч болохуйц Күмамото мужид мэргэшсэн гэрчилгээтэй асаргааны ажилтан болохыг хүсэж байна уу? Күмамото муж нь Японы томоохон хотуудын нэг ч ногоон байгууламж, байгалийн өвөрмөц тогтоцтой амьдрахад нэн таатай газар юм. Асаргааны мэргэшсэн гэрчилгээтэй болсноор Японд урт хугацааны турш ажиллах боломжтой. Бид сургалтын төлбөр болоод амьжиргааны зардалд дэмжлэг үзүүлэхээс гадна цагийн ажилд танилцуулж өгдөг.
Шинэ
Күмамото их сургууль нь 7 факультет, 6 ахисан түвшний хөтөлбөр, 26 боловсрол, судалгааны төвтэй улсын их сургууль. 1887 онд 5-р бүрэн дунд сургууль хэмээн нээгдэж, 1949 онд улсын их сургууль болсон. Одоогийн байдлаар 8000 орчим бакалавр, 2000 орчим магистр, 2700 орчим багш ажилчинтай. Сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи, судалгааны багажийг ашигласан судалгаа хийдэг тус их сургууль нь гадаад оюутнуудыг хүлээн авч олон улсын соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулж байна.
Шинэ
The GIGA (Global Information and Governance Academic) Program is a four-year undergraduate degree program that equips students with the knowledge and skills needed in this era of rapid progress, positioning them for unmatched careers in global enterprises. This Bachelor’s degree program taught entirely in English, welcomes resourceful, independent individuals who are motivated to explore their full potential.
Шинэ
Удирдлагын ухааны их сургууль нь "шинийг санаачлагч" ажиллах хүчнийг бэлтгэдэг. Суралцагчдын суралцах хугацаа хоёр жил бөгөөд "Бизнесийн удирдлагын магистр" зэрэгтэй төгсдөг. Манай сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн суралцагчид ирээдүйд өөрийн бизнесээ амжилттай явуулах, компани дотроо шинэ бизнес санааг хөгжүүлэх зорилгын дор суралцдаг. Удирдлагын ухааны их сургуульд суралцагчдын тал орчим хувь нь гадаад оюутнууд гэдгээрээ онцлог.
Шинэ
Located in the heart of Japan, Tokyo International University is a leading global university that provides degree programs taught in English. With world-renowned faculty and students from 68 countries, TIU offers a truly international learning environment.
In the E-Track Program, students can earn a 4-year, fully accredited bachelor's degree in Business Economics (B.A.), Digital Business & Innovation (B.S.), or International Relations (B.A.) in English. No prior Japanese language experience is required.
※ Scholarships that reduce the tuition fee by from 30% to 100% are available.
Шинэ
Хёого мужийн их сургууль, Олон улсын худалдаа, эдийн засгийн факультет, Олон улсын бизнесийн хөтөлбөр (GBC)
2020 оноос эхлэн тус хөтөлбөр нь Боловсролын яамнаас гаргасан "Special Program of the Japanese Government Scholarship for Student Prioriy Placement"-аар сонгогдсон. I курсээсээ эхлэн эдийн засаг, маркетингийн ухааны бүх хичээлээ англи хэлээр үзэх боломжтой тусгай хөтөлбөр.
GBC хөтөлбөрийн талаар:
* Глобал сэтгэлгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ажиллах хүчнийг бэлтгэх хөтөлбөр
* Эдийн засаг, маркетингийн салбарын мэргэжлийн ур чадварыг эзэмшиж, эдийн засгийн ухааны зэрэгтэй болох
* Олон улсын оюутнуудтай хамт суралцаж олон соёлыг танин мэдэх боломжтой
* Хёого мужийн амжилттай яваа томоохон компаниудад дадлаг хийж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой
Шинэ
APU нь 2000 онд нээгдсэнээсээ хойш, "Дэлхийн иргэн"-ийг бэлтгэхийн тулд өнөөдрийг хүртэл байгаагүй цоо шинэ олон соёл болоод олон хэлийг цогцлоосон орчныг их сургуульдаа бүрдүүлсээр байгаа билээ. Мөн APU-д суралцаж буй суралцагчдын тал гаруй хувь нь 94 улс орон, бүс нутгаас хүрэлцэн ирсэн байдаг бөгөөд Япон дахь олон улсын их сургууль гэдгээрээ алдартай. Тус сургууль нь Олон улсын маркетингийн факультет (Бизнес), Ази Номхон далайн факультет (Нийгмийн шинжлэх ухаан) гэсэн хоёр факультетээс бүрддэг. Хичээл япон болон англи хэл дээр явагддаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд өөрсдийн соёл, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үнэт зүйлсийн ялгааг үгүй хийж, хамтдаа суралцаж, амьдарч, дэлхийд тулгараад буй ярвигтай асуудлуудыг шийдвэрлэхээр суралцаж байна. Та бүгд ч гэсэн APU-д нэгдэж, хамтдаа дэлхийг өөрчилцгөөе!
Шинэ
Рицүмэйкан их сургууль нь байгуулагдсанаасаа хойш 150, сургууль байгуулагдсанаас хойш 120 жилийн арвин их түүхтэй хувиин их сургууль юм. Тус сургууль нь нийгэм, хүмүүнлэг, байгаль, шинжлэх ухааны чиглэлээр 16 факультет, 21 судалгааны газартай бөгөөд ойролцоогоор 36000 оюутан суралцдаг. Мөн бид дэлхийн 68 улс орон, бүс нутгийн 463 их дээд сургуулиудтай харилцаатай байдаг бөгөөд 2020 оны байдлаар 2460 орчим гадаад оюутан Рицүмэйкан их сургуульд суралцаж байна.
Шинэ
Ёкохама улсын их сургууль нь бакалаврын 5, магистр, докторын 6 факультеттэй бөгөөд бүх суралцагчид нэг кампусд суралцах боломжтой сургууль гэдгээрээ алдартай. Нийт суралцагчдын 10 гаруй хувь нь гадаад оюутнууд байдаг бөгөөд ойролцоогоор 1000 гаруй гадаад оюутантай. Англи хэл дээр магистр, докторын зэрэг авах боломжтой олон улсын социологи, шинжлэх ухаан, мэдээлэл технологи, байгаль орчин, хот төлөвлөлтийн хөтөлбөрүүд байдаг. Ёкохама улсын их сургууль олон улсаас ирж буй гадаад оюутанд аюулгүй, найдвартай сурах орчинг санал болгохоос гадна дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх боловролыг олгодог.
Шинэ
Сургуулийн байрандаа нийгмийн ухаан, боловсролын ухаан, шинжлэх ухаан технологийн анги, хөдөө аж ахуйн ангиудыг нэг доор цогцлоосон улсын их сургууль билээ. Ойролцоогоор 23 орны 200 гаруй гадаад оюутнууд суралцдаг. Олон өөр салбарт суралцдаг эдгээр оюутнууд маань олон улсын соёлын арга хэмжээнд хамтдаа нэгдэж, бие биедээ харилцан соёлоо сурталчилж, ертөнцийг харах өнцгөө улам тэлэн ирээдүйн удирдагч болох замналаа бэхжүүлцгээж байна. Багш оюутнуудын харилцаа маш ойр бөгөөд "Их сургууль бүхэлдээ нэг гэр бүл юм шүү" гэсэн уур амьсгалыг танд мэдрүүлнэ. Сэтгэл амар, аюулгүй орчинд та бүхэн оюутан насаа үдэх болно. Мөн манай их сургууль нь Мориока хотын төвд байрладаг бөгөөд хурдан галт тэрэгний буудалтай маш ойрхон. Өөрөөр хэлбэл бусад хот руу зорчих зам харилцаа маш сайн хөгжсөн гэсэн үг.
(Токио хот руу хурдан галт тэргээр 2 цаг явж очно)
Шинэ
Located in northern Osaka, Osaka University has three campuses in the cities of Suita, Toyonaka, and Minoh. Each are just outside the center of Osaka city, and offer easy access to Osaka (Itami) Airport and the bullet train at Shin- Osaka Station. With its 11 schools, 16 graduate schools, 25 research institutes, centers, and facilities, four libraries, and two university hospitals, you can be sure that as a comprehensive research university it has anything and everything you ever wanted to study, including breakthroughs in cutting-edge research and technology you may have ever even dreamt about! Researcher and students from all over the world are welcome, and Osaka University has its doors open wide for you!
Шинэ
"Founded in 1911, Kyushu University is a leading institute of higher education in Fukuoka, which has approximately 19,000 students including more than 2,300 international students from over 90 countries. We offers 78 international degree programs (5 undergraduate, 73 graduate in a variety of the field), all of which are taught in English."
Шинэ
"Киотогийн их сургууль нь эртний өв уламжлал, орчин үеийн шинэчлэлийг хамтад нь цогцлоосон Киото хотод байрладаг билээ. Ази тивийн сургууль дундаас хамгийн их Нобелийн шагналтнуудыг төрүүлсэн, мөн 2019 онд Япон улсын их сургуулийн зэрэглэл тогтооход нийт оноогоор тэргүүлж
1-р байранд бичигдсэн байдаг. Киотогийн их сургуулиас гаргасан Kyoto iUP хөтөлбөр нь гадаад оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Элсэн орсоны дараагаар 6 сар бэлтгэл хичээл үзээд 4 жил бакалаврын ангид суралцах хуваарьтай. Элсэн орох үед япон хэлний мэдлэг шаардахгүй бөгөөд япон хэлний эрчимжүүлсэн сургалтанд хамрагдаж, бусад нэмэлт хичээл үзэхийн хажуугаар эрдэм шинжилгээний судалгаа хийх боломжтой. Манай сургуульд Монгол улсаас гадна дэлхийн өнцөг бүрээс гадаад оюутнууд ирж суралцаж байна."