МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ 2021
Шинэ
Осака их сургууль нь 11 факультет, 16 магистр , докторын сургууль, 25 судалгааны төв, 4 номын сан, 2 их сургуулийн эмнэлэгтэй японы хамгийн анхны нэгдсэн судалгааны их сургуулиудын нэг юм. Японы боловсролын байгууллагуудын тэргүүлэгч эгнээнд алхдаг манай сургууль нь англи болон япон хэл дээрх олон төрлийн хөтөлбөрүүдийг танд санал болгож байна. Манай сургууль нь Осака хотын хойд хэсэгт орших ба Сүйта, Тоёнака, Мино гэсэн 3 хотхонтой. Дэлхийн 100 улсаас цугласан оюутнууд болон судлаачид таныг хүлээж байна.
Шинэ
Киотогийн шинжлэх ухааны их сургууль (Kyoto University of Advanced Science, KUAS) нь 1969 онд байгуулагдсан хувийн сургууль юм. Манай сургуулийн хувьд 2020 оны 4-р сараас эхлэн 100% англи хэл дээр Японы дэвшилтэт технологийг суралцаж болох сургалтын хөтөлбөртэй болсон. Киотогийн шинжлэх ухааны их сургууль нь өдөр өдрөөр өөрчлөгдөн, шинэчлэгдэж буй нийгэмд өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч, мөн аливааг олон талаас нь харж чаддаг, даяаршиж буй нийгэмд өөрийн байр сууриа олж чадахуйц ажиллах хүчинг бэлтгэдэг.
Шинэ
Гадаад оюутан ч аюулгүй, тайван амгалан амьдарч болохуйц Күмамото мужид мэргэшсэн гэрчилгээтэй асаргааны ажилтан болохыг хүсэж байна уу? Күмамото муж нь Японы томоохон хотуудын нэг ч ногоон байгууламж, байгалийн өвөрмөц тогтоцтой амьдрахад нэн таатай газар юм. Асаргааны мэргэшсэн гэрчилгээтэй болсноор Японд урт хугацааны турш ажиллах боломжтой. Бид сургалтын төлбөр болоод амьжиргааны зардалд дэмжлэг үзүүлэхээс гадна цагийн ажилд танилцуулж өгдөг.
Шинэ
Күмамото их сургууль нь 7 факультет, 6 ахисан түвшний хөтөлбөр, 26 боловсрол, судалгааны төвтэй улсын их сургууль. 1887 онд 5-р бүрэн дунд сургууль хэмээн нээгдэж, 1949 онд улсын их сургууль болсон. Одоогийн байдлаар 8000 орчим бакалавр, 2000 орчим магистр, 2700 орчим багш ажилчинтай. Сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи, судалгааны багажийг ашигласан судалгаа хийдэг тус их сургууль нь гадаад оюутнуудыг хүлээн авч олон улсын соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулж байна.
Шинэ
The GIGA (Global Information and Governance Academic) Program is a four-year undergraduate degree program that equips students with the knowledge and skills needed in this era of rapid progress, positioning them for unmatched careers in global enterprises. This Bachelor’s degree program taught entirely in English, welcomes resourceful, independent individuals who are motivated to explore their full potential.
Шинэ
Удирдлагын ухааны их сургууль нь "шинийг санаачлагч" ажиллах хүчнийг бэлтгэдэг. Суралцагчдын суралцах хугацаа хоёр жил бөгөөд "Бизнесийн удирдлагын магистр" зэрэгтэй төгсдөг. Манай сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн суралцагчид ирээдүйд өөрийн бизнесээ амжилттай явуулах, компани дотроо шинэ бизнес санааг хөгжүүлэх зорилгын дор суралцдаг. Удирдлагын ухааны их сургуульд суралцагчдын тал орчим хувь нь гадаад оюутнууд гэдгээрээ онцлог.
Шинэ
Located in the heart of Japan, Tokyo International University is a leading global university that provides degree programs taught in English. With world-renowned faculty and students from 68 countries, TIU offers a truly international learning environment.
In the E-Track Program, students can earn a 4-year, fully accredited bachelor's degree in Business Economics (B.A.), Digital Business & Innovation (B.S.), or International Relations (B.A.) in English. No prior Japanese language experience is required.
※ Scholarships that reduce the tuition fee by from 30% to 100% are available.
Шинэ
Хёого мужийн их сургууль, Олон улсын худалдаа, эдийн засгийн факультет, Олон улсын бизнесийн хөтөлбөр (GBC)
2020 оноос эхлэн тус хөтөлбөр нь Боловсролын яамнаас гаргасан "Special Program of the Japanese Government Scholarship for Student Prioriy Placement"-аар сонгогдсон. I курсээсээ эхлэн эдийн засаг, маркетингийн ухааны бүх хичээлээ англи хэлээр үзэх боломжтой тусгай хөтөлбөр.
GBC хөтөлбөрийн талаар:
* Глобал сэтгэлгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ажиллах хүчнийг бэлтгэх хөтөлбөр
* Эдийн засаг, маркетингийн салбарын мэргэжлийн ур чадварыг эзэмшиж, эдийн засгийн ухааны зэрэгтэй болох
* Олон улсын оюутнуудтай хамт суралцаж олон соёлыг танин мэдэх боломжтой
* Хёого мужийн амжилттай яваа томоохон компаниудад дадлаг хийж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой
Шинэ
APU нь 2000 онд нээгдсэнээсээ хойш, "Дэлхийн иргэн"-ийг бэлтгэхийн тулд өнөөдрийг хүртэл байгаагүй цоо шинэ олон соёл болоод олон хэлийг цогцлоосон орчныг их сургуульдаа бүрдүүлсээр байгаа билээ. Мөн APU-д суралцаж буй суралцагчдын тал гаруй хувь нь 94 улс орон, бүс нутгаас хүрэлцэн ирсэн байдаг бөгөөд Япон дахь олон улсын их сургууль гэдгээрээ алдартай. Тус сургууль нь Олон улсын маркетингийн факультет (Бизнес), Ази Номхон далайн факультет (Нийгмийн шинжлэх ухаан) гэсэн хоёр факультетээс бүрддэг. Хичээл япон болон англи хэл дээр явагддаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд өөрсдийн соёл, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үнэт зүйлсийн ялгааг үгүй хийж, хамтдаа суралцаж, амьдарч, дэлхийд тулгараад буй ярвигтай асуудлуудыг шийдвэрлэхээр суралцаж байна. Та бүгд ч гэсэн APU-д нэгдэж, хамтдаа дэлхийг өөрчилцгөөе!
Шинэ
Ёкохама улсын их сургууль нь бакалаврын 5, магистр, докторын 6 факультеттэй бөгөөд бүх суралцагчид нэг кампусд суралцах боломжтой сургууль гэдгээрээ алдартай. Нийт суралцагчдын 10 гаруй хувь нь гадаад оюутнууд байдаг бөгөөд ойролцоогоор 1000 гаруй гадаад оюутантай. Англи хэл дээр магистр, докторын зэрэг авах боломжтой олон улсын социологи, шинжлэх ухаан, мэдээлэл технологи, байгаль орчин, хот төлөвлөлтийн хөтөлбөрүүд байдаг. Ёкохама улсын их сургууль олон улсаас ирж буй гадаад оюутанд аюулгүй, найдвартай сурах орчинг санал болгохоос гадна дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх боловролыг олгодог.