МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ 2022
Шинэ
Хёого мужийн их сургууль нь Олон улсын худалдаа, эдийн засаг зэрэг 6 факультет, 14 тэнхимээс бүрддэг. 2020 оноос эхлэн Олон улсын бизнесийн хөтөлбөр (GBC) гаргаж, тус хөтөлбөр нь Боловсролын яамны "Special Program of the Japanese Government Scholarship for Student Priority Placement"-аар сонгогдсон. Тус хөтөлбөр нь 1-р курсээсээ эхлэн бүх хичээлээ англи хэлээр үзэх боломжтойгоороо онцлогтой.
GBC хөтөлбөр нь:
* Глобал сэтгэлгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ажиллах хүчнийг бэлтгэх.
* Эдийн засаг, маркетингийн салбарын мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх
* Олон орны оюутнуудтай хамт суралцаж олон соёлыг танин мэдэх
* Оюутнуудаа Хёого мужийн амжилттай яваа томоохон компаниудад дадлага хийж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилготой.
Шинэ
Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль нь Япон улсад анагаах ухаан, нийгмийн халамжийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг анхны нэгдсэн сургууль бөгөөд 1995 онд Точиги мужийн Отавара хотод анхны сургуулийнхаа нээлтийг хийсэн. Өнөөдөр тус хотоос гадна Чиба мужийн Нарита хот, Токио хотын Минато дүүрэг, Канагава мужийн Одавара хот, Фүкүока мужийн Окава хотууд дахь сургуулиудад 10000 орчим оюутнууд суралцаж байна. 2022 оны хичээлийн жилд Азиас 194 оюутан, тэр дунд Монголоос 22 оюутан бакалавр, магистр, докторт суралцаж байна. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай жил бүр 5-10 монгол оюутныг тэтгэлгээр суралцуулахаар харилцан тохиролцож 2018 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
Шинэ
Ямагата их сургууль нь 4 кампуст 6 тэнхимтэй, 6 аспирантурын сургуультай бөгөөд ойролцоогоор 9000 гаруй оюутнууд суралцдаг. Японы зүүн хэсгийн хамгийн том үндэсний сургуулиудын нэг юм. Тус сургууль нь дотоодын болон олон улсын хамтын асуудлыг шийдвэрлэх, шинэ технологийг бүтээж чадах хүний нөөцийг бий болгодог. Мөн олон төрлийн сургалтын хөтөлбөрийг оюутнууддаа санал болгож таны сурах хэрэгцээ, сонирхолд нийцсэн чанартай орчныг бүрдүүлэхийг зорьдог. Ямагата хот, Ионезава хот, Цурүока хотын гурван дүүрэгт дөрвөн кампус байдаг ба бүс тус бүрийн онцлогийг харгалзан хөтөлбөр, судалгааны төслүүдийг санал болгодог билээ.
Шинэ
Токай их сургууль нь 23 факультет, 62 тэнхимтэй. 300 орчим хичээлээс гадуурх клуб, дугуйлантай. Ойролцоогоор 28000 гаруй оюутантай бөгөөд үүний 1431 нь гадаад оюутан. Гадаад оюутнуудад зориулсан япон хэлний хөтөлбөрүүдтэй ба албан бичиг, тайлан, илтгэл бичихэд шаардлагатай япон хэлний чадварыг олгодог.
Шинэ
Токүшима их сургуульд та бүхэн дараах мэргэжлүүдээс сонгон суралцах боломжтой.
1. Шинжлэх ухааны факультет (Түүх, Гадаадын уран зохиол, Археологи, Сэтгэл судлал, Эдийн засаг, Хууль, Бизнесийн удирдлага, Улс төр),
2. Шинжлэх ухаан, инженерчлэлийн факультет (Математик, Биологи, Хими, Архитектур, Хот төлөвлөлт, Цахилгаан ба электрон систем, Хиймэл оюун ухаан ),
3. Био нөөц, үйлдвэрлэлийн факультет ( Хүнс, Био үйлдвэрлэл)
Магистр, Докторын түвшинд: Бүтээлч шинжлэх ухааны факультет, Анагаах ухааны факультетүүдээс сонгон суралцах боломжтой.
Шинэ
Олон улсын их сургууль нь Нийгата мужийн Минамиүонүма хотод байдаг. Жил болгон 200 гаруй шинэ оюутнуудыг хүлээн авдаг бөгөөд 50 гаруй орны оюутнууд суралцдаг.
Бүх хичээлээ англи хэл дээр явуулдаг анхдагч их сургуулиудын нэг бөгөөд одоогийн байдлаар 142 орны 5019 оюутан суралцаж төгссөн. Олон улсын харилцааны их сургууль нь олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тал дээр үндэслэн хэлэлцүүлгүүд явуулдаг бол олон улсын менежментийн их сургууль нь бодит төсөл дээр суралцах, илтгэл зэргээр дамжуулан амьдрал дээр ашиглагдах практик ур чадваруудыг суулгадаг.
Шинэ
70 жилийн түүхтэй үндэсний их сургууль Сайтама нь либерал урлаг, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, инженерчлэл гэсэн 5 факультеттай. Салбар, чиглэлээр нь ялгалгүй нэг хотхонд хичээл нь явагддаг бөгөөд энэ нь өөр өөр мэргэжлийн оюутнууд, багш нартайгаа дотносож хүрээллээ тэлэх, салбар салбараараа хамтран олон төрлийн судалгаа явуулах, үр дүнгээ бусад оюутнууддаа хуваалцах онцгой ач холбогдолтой. Дэлхийн 170 гаруй орны их сургуулиудтай оюутан солилцооны гэрээтэй бөгөөд тус сургуулиудад өөрсдийн оюутнуудыг англи хэлээр сургах боломжийг нь бүрдүүлж өгсөн. Оюутан солилцооны хөтөлбөр, судлаач оюутанг оролцуулбал одоогийн байдлаар 550 гаруй гадаад оюутнууд тус сургуульд суралцаж байна.
Шинэ
Рицүмэикан Ази Номхон далайн их сургууль (APU) нь 2000 онд байгуулагдсан цагаасаа хойш, “Дэлхийн энх тайван, амар амгалан, хүн чанар”, “Олон улс хоорондын хамтын ойлголцол”, "Дэлхийн иргэн"-ийг бэлтгэх уриатайгаар цоо шинэ олон соёл болоод олон хэлийг цогцлоосон орчныг их сургуульдаа бүрдүүлсээр байгаа билээ. Япон дахь олон улсын их сургууль гэдгээрээ алдартай бөгөөд одоогоор 95 орны гадаад оюутнууд суралцаж байна. Тус сургууль нь Олон улсын маркетингийн факультет (Бизнес), Ази Номхон далайн факультет (Нийгмийн шинжлэх ухаан) гэсэн хоёр факультетээс бүрддэг. Хичээл нь япон, англи хэл дээр явагддаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд өөрсдийн соёл, шашин шүтлэг, үзэл бодол зэргээс үл хамааран хамтдаа хөгжиж, амьдарч, дэлхийд тулгараад буй ярвигтай асуудлуудыг шийдвэрлэхээр суралцаж байна. Та бүгд ч гэсэн APU-д нэгдэж, хамтдаа дэлхийг өөрчилцгөөе!
Шинэ
Токио олон улсын их сургууль нь дараах 3 мэргэжлээр элсэлт авдаг ба бүх хичээл нь англи хэлээр явагддаг. “Дижитал бизнес болон Инновац”, “Бизнесийн эдийн засаг”, “Олон улсын харилцаа” гэх гурван мэргэжлийн хөтөлбөртэй. Нийт оюутнуудынх нь 70 гаруй хувийг гадаад оюутнууд эзэлдэг ба олон улсын оюутнуудын хүрээлэл дунд, дэлхийн жишигт нийцсэн багш нарын удирдлага дор суралцах боломжтой гэдгээрээ онцлогтой.
1. “Дижитал бизнес болон Инновац” -Хиймэл оюун ухаан, мэдээлэл технологийг бизнест хэрхэн ашиглах.
2. “Бизнесийн эдийн засаг”-сургуулиа төгсөөд бизнесийн ертөнцөд хэрэг болох ур чадварт суралцах.
3. “Олон улсын харилцаа” сүүлийн жилүүдэд улам ээдрээтэй болж байгаа улс орон хоорондын мөргөлдөөний үндсэн шалтгааныг олох зэрэг олон улсын тавцанд идэвхтэй байх ур чадварыг эзэмшдэг.
Шинэ
Осака их сургууль нь 11 факультет, 16 магистр , докторын сургууль, 25 судалгааны төв, 4 номын сан, 2 их сургуулийн эмнэлэгтэй японы хамгийн анхны нэгдсэн судалгааны их сургуулиудын нэг юм. Японы боловсролын байгууллагуудын тэргүүлэгч эгнээнд алхдаг англи болон япон хэл дээрх олон төрлийн хөтөлбөрүүдийг танд санал болгож байна. Осака хотын хойд хэсэгт орших ба Сүита, Тоёнака, Мино гэсэн 3 хотхонтой. Дэлхийн 100 улсаас цугласан оюутнууд болон судлаачид таныг хүлээж байна.
Шинэ
Нагоя худалдаа, бизнесийн их сургууль (NUCB) нь 1953 онд байгуулагдсан. Сүүлийн 80 жилийн хугацаанд дэлхийн хэмжээний боловсролын байгууллага гэдгээрээ олонд танигдаж дэлхийн бизнесийн сургуулиудын зөвхөн 5%-д байдаг AACSB магадлан итгэмжлэлтэй. Автомашин, вааран эдлэл болон агаарын тээврийн үйлдвэрлэл зэрэг дэвшилтэт технологийн үйлдвэрлэлээрээ алдартай Нагоя мужид байрладаг. Жил бүр 35 гаруй орны 200 орчим гадаад оюутнууд тус сургуульд элсэн суралцдаг. Мөн 40 гаруй улсын 100 орчим сургуулиудтай 2+2 оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. Сургуулийн гол зорилго нь Шинэ Ази болон бусад орнуудын хоорондын ялгааг даван гарах даяарчлагдсан сэтгэхүйтэй, өндөр ур чадвар, ёс зүйн өндөр чадамжтай удирдагчдыг бэлтгэх явдал юм.
Шинэ
Хотын болон байгалийн үзэмж тэгш хосолсон, амьдрахад таатай Күмамото мужид мэргэшсэн гэрчилгээтэй асаргааны ажилтан болохыг хүсэж байна уу? Ажлын байрны олдоц сайтай, найдвартай, цалингийн хувьд ч тогтвортой. Асаргааны мэргэшсэн гэрчилгээтэй болсноор “асаргааны виз”-ээр Японд удаан хугацааны турш ажиллаж, амьдрах боломжтой.Бид сургалтын төлбөр болоод амьжиргааны зардалд дэмжлэг үзүүлэхээс гадна цагийн ажилд танилцуулж өгдөг.
Шинэ
Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль (Kyoto University of Advanced Science, KUAS) нь 1969 онд Киото хотод байгуулагдсан. 2020 онд шинээр инженерийн салбар сургуулиа байгуулж, оюутнууддаа мэргэжлийн болон практик сургалтын хөтөлбөрөөр дамжуулан орчин үеийн дэвшилтэт технологийн талаар суралцах боломжийг олгосон. Өдөр өдрөөр өөрчлөгдөн, шинэчлэгдэж буй нийгэмд өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч, мөн аливааг олон талаас нь харж чаддаг, даяаршиж буй нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олж чадахуйц ажиллах хүчнийг бэлтгэдгээрээ онцлогтой.
Шинэ
Хүмүүнлэг, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй гэх факультетээс бүрддэг. Хүмүүнлэгийн салбарт сэтгэл судлал, хэл шинжлэл, соёл, урлаг, хууль зүйгээр суралцах боломжтой байдаг бол шинжлэх ухааны факультет нь дотроо хэд хэд хуваагддаг. Хими болон амьд организмын шинжлэх ухаан ба инженерчлэл, Физик болон материаллаг инженерчлэл, системийн инновацын инженерчлэл хэмээх тэнхимүүдтэй. Хөдөө аж ахуйн сургууль нь ургамал судлал, хэрэглээний биохими, ойн шинжлэх ухаан, хүнсний бүтээгдэхүүн ба байгаль орчин, амьтан судлал, мал эмнэл зүйн тэнхимээс бүрддэг юм. Хөдөө аж ахуйн факультет нь туршилтын болон практик зүйн сургалтын талбайтай бөгөөд практик ой, мал эмнэлэг ч бий.